Бид тоймлоё, Та унш

2018.03.22 Пүрэв                                               7°C  2,398.42   Эд, мал арвижна.


Өнөөдөр болох үйл явдал

  • Дэлхийн усны өдөр
  • Наурызын баярын өдөр
  • Монгол хүн сансарт ниссэн өдөр
  • С.Баярцогтын талаарх Швейцарийн прокурорын хариуг танилцуулна.
  • МАХН-аас Оюутолгойн гэрээний талаар мэдээлэл хийнэ.

Чухлыг Тоймлоё


Допинг хэрэглэсэн бөхчүүд 2 жил барилдахгүй.

Үндэсний бөхийн холбооны тэргүүн Нямдорж допинг хэрэглэсэн гэх улсын гарьд Ө.Бат-Орших, начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарыг 2020 оны сар шинийн баяр өнгөртөл барилдах эрхийг хаслаа.

Би допинг хэрэглээгүй!

Бат-Орших гарьд алганы арьс нь хуурдаг, нуралт өгдөг учраас тамоксифен эмийг уусан, допинг биш гэж тайлбарлалаа. Мөн Х.Баянмөнх аварга “Бөх хүн өвдөж, эм ууж, өвчнөө анагааж болохгүй болсон уу” гэж бухимдав.

Гэхдээ барилдах эрхийг хассан нь эргээд хууль бус гэв

Бараг бүх спортын холбоо хагаралтай байгааг бөхийн холбоо яаж тойроод гарахав. 2017 онд шинэ тэргүүнээр Гацууртын Чинбатыг сонгож, түүнийг нь шүүх ч дэмжиж хуучин тэргүүн Нямдоржийг тамга тэмдэгээ өг гэжээ.

ТИЙМЭЭЭЭЭЭС дээрх бөхчүүдийн барилдах эрхийг хассан нь хүчингүй шийдвэр гэж үндэсний бөхийн цэцдийн зөвлөлийн дарга, Ү.Хүрэлбаатар хэллээ.

Харин “ориг” тэргүүн болон цэцд нь дээрх допинг хэрэглэсэн гэх бөхчүүдэд хариуцлага тооцох эсэхийг мэдэгдсэнгүй, Нямдоржийг үгүйсгээд өнгөрлөө.


Монгол бизнесмэн С.Баярцогт руу ЕВРО сая саяаар нь шилжүүлжээ

Швейцарийн шүүх С.Баярцогтыг хахууль авсан хэрэгт сэжиглэж, түүн рүү их хэмжээний мөнгө шилжүүлсэн эзэн нь үл мэдэгдэх дансыг хаасан. Тэгвэл С.Баярцогт энэ тухай мэдээлэл хийж, уг дансны эзэн нь “бидний сайн мэдэх Монгол бизнесмен” гэлээ. Харин нөгөө их хэмжээний доллар, еврог “төсөл хөтөлбөрүүдийн мөнгө” гэж тайлбарласан ба АН өөрийг нь намаасаа хассан нь “эмгэнэл” гэв.


Эрхгүй эмч, хориотой ботокс, эхэсийн тарилга

Монголд гадны эмч нар аяллын визтэй ирээд арьс, гоо сайхны эмчилгээ, сургалт хийдэг байжээ. Мөн манай улсад бүртгэлгүй, хууль бус ботокс эхэсийн тарилгыг хувь хүмүүс, албан байгууллагууд хэрэглэдэг гэнэ. Жишээ нь, Alive max.


Ши Жинпин Хятадыг нэгтгэнэ

Өнгөрсөн 7 хоногт Тайваний ерөнхийлөгч далайд нэвтрэх зөвшөөрлийн гэрээг Америктай хийсэн юм. Үүнийг Ши Жинпин салан тусгаарлах гэсэн Тайваний далд оролдлого хэмээн үзэж, цаашид хатуу арга хэмжээ авна гэж сануулсан байна. Мөн Хятадыг нэгтгэхийн тулд дайснуудтай эцсээ хүртэл ‘цуст тулаан хийхэд бэлэн’ гэжээ.


Өмнөд Солонгосын урлагийнхан Хойд руу марш

2005 оноос хойш анх удаа Өмнөд Солонгосын дуучид Хойд Солонгост тоглолт хийхээр боллоо. Чо Ёон Пил, охидын ‘Red Velvet’ хамтлаг зэрэг 160 орчим уран бүтээлчид Хойд Солонгос руу энэ сарын 31-нд очих ба хоёр Солонгосын найрсаг харилцааг бататгах зорилготой гэнэ.


Таны сонорт


Улсын хэмжээнд 4 сая мал одоогийн байдлаар төллөжээ.


Өдрийн тойм статистик



  Өдрийн Тойм Сошиал