Засгийн газраас материалын бүрдүүлэлт, гурил үйлдвэрлэгчдээс авсан судалгаа, шалгалтын дүнг үндэслэн 757 ААН, иргэний 223 мянган тонн хүнсний улаанбуудайд 21.4 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ.

Уг нь 247.8 мянган тонн хүнсний улаанбуудай нийлүүлсэн 802 ААН, иргэнд 22.9 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олгох байсан ч шалгалтаар заримаас нь зөрчил илэрсэн байна.

Тодруулбал, орон нутгаас ирүүлсэн мэдээлэл нь статистикийн мэдээтэй зөрсөн, тариалан бүхий ААН-ийн агуулахад байгаа буудайг гурил үйлдвэрлэлд хүлээн авсан мэтээр тооцоо хийсэн байжээ. Мөн өмнөх жилүүдэд олгосон урамшуулалтай холбоотой зөрчил илэрсэн байна. 

Иймд зөрчил илэрсэн 45 ААН, иргэний 24.8 мянган тонн хүнсний улаанбуудайд олгох 1.5 тэрбум төгрөгийн урамшууллыг олгоогүй байна.