ОБЕГ-аас албаны нохойг эрэн хайх, аврах чиглэлээр сургах, алба хаагчдыг бэлтгэх АНС-19 сургалтыг зохион байгууллаа.

Уг сургалт зургаан сар үргэлжилсэн бөгөөд НОБГ-ын Налайх дүүргийн хэлтэс, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Завхан, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл аймгийн ОБГ-ын 15 алба хаагч нохой хөтлөгчөөр бэлтгэгдэж, албаны 15 нохойг эрэн хайх, аврах чиглэлээр сургасан байна.

Ингэснээр 21 аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар эрэлч нохойтой болж, аливаа гамшиг ослын үед улсын хэмжээнд эрэлч нохойг ашиглан эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах боломж бүрдэж байна.

Өнгөрсөн оны сургалтад Үндэсний аврах бригад, НОБГ-ын Нийслэлийн аврах105-р анги, Дорнод, Өмнөговь, Ховд, Булган, Сэлэнгэ, Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас нийт 10 алба хаагч хамрагдаж, 10 нохойг эрэлч нохойгоор сурган, эрэн хайх, аврах ажиллагаанд ашиглаж байгаа юм.