Энэ сарын 10-11-ний 01:00-06.00 цагт 22-ын товчооны замыг  хаана гэж Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.

Тус хугацаанд авто худалдааны цогцолборын дэд бүтцийн ажлаас гадна зам сэтэлж, дулааны шугамын угсралтыг хийх гэнэ. 

Мөн ХУД-ийн 15-р хороо Гандийн гудамжнаас Хурд хороолол орох 0.5 км автозамыг засвар, шинэчлэлийн хүрээнд энэ сарын 23 хүртэл хаасан юм.

Иймд дээрх хоёр чиглэлд зорчих иргэдийг өөр чиглэлийн зам сонгон хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.