Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Жао Ли Цянь өнгөрсөн мягмар гаригт буддын шашинтнууд төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг олон жилийн турш татсаар ирсэн XI Банчин Лам Гэндэнчойнямын тухай цухас дурьджээ.

1995 оны тавдугаар сард XIV Далай лам Данзанжамц зургаан настай хүү Нямыг Банчин ламд өргөмжилсөн юм. Буддын шашины хоёрдахь эрэмбэнд жагсах Банчин Ламаар өргөмжлөгдсөн хүүг Хятадын тал удалгүй гэр бүлийнхнийх нь хамтаар хаа нэг тийш авч явсан гэж тэмдэглэгдсэн байдаг.

Мөн Мөн Хятадын тал Гялцанноровыг Банчин Ламаар өргөмжилж буйгаа зарласан ч XIV Далай лам үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн. Түвдийн буддын шашинтнууд ч үүнийг эрс эсэргүүцсэн юм.

Гялцанноров өсч томрох тусмаа Хятадын төр засгийн улс төрд тодорхой үүрэг гүйцэтгэх болсон. Бээжинд хэд хэдэн удаа албан ёсны үйл ажиллагаанд ч оролцсон удаатай.

Харин Гэндэнчойнямыг 1995 оноос хойш сураггүй алга болсонд тооцох болсон юм. Олон жилийн хугацаанд XI Банчин Ламын тухай цуу яриа олон гарсан ч үнэн эсэхийг нь батлах боломжгүй байв.

Pro-Tibetan protestors hold picures of Gendun Cheokyi Nyima (The Panchen Lama) during a demonstration outside the Chinese consulate in Barcelona on May 17, 2013 in Barcelona, to demand human rights freedom in Tibet and dialogue between the Dalai Lama and Beijing. AFP PHOTO/LLUIS GENE (Photo credit should read LLUIS GENE/AFP via Getty Images)

Тэгтэл уржигдар буюу тавдугаар сарын 19-нд түрүүн дурьдсан Хятадын төрийн нэгэн түшмэл XI Банчин Лам Гэндэнчойнямын өнөөгийн амьдралын тухай дурсчээ. Түүний өгүүлснээр бол хүү одоо 31 насанд хүрч, коллеж төгсөж, ажилд орсон гэнэ. Тэр өөрөө болоод гэр бүлийнхэн нь одоогийн хэвийн амьдралын хэв маягаа өөрчилж, эвдэхийг хүсэхгүй байгаа гэжээ.

CNN-ий онцлон тэмдэглэснээр бол одоо хүртэл өөрийгөө Банчин Ламаар өргөмжлөгдсөн гэдгээ санаж явдаг эсэх нь тодорхойгүй хэвээрээ байгаа юм.

195о-аад онд Хятадын коммунистууд эх нутагт нь орж ирсэн явдал түвдүүд дургүйцэн эсэргүүцэж бослого гаргасан ч хэрцгийгээр дарагдсан гэж бичигдсэн нь бий. Тэр үед XIV Далай лам Данзанжамц ойр хүмүүсийнхээ хамтаар хил даван Энэтхэгт суух болсон.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Хятадын төр засгийг Банчин Ламын байгаа газрыг ил зарлаж, Түвдүүдийн шашин шүтлэгийн эрх чөлөөг хүндлэхийг мөн шаарджээ.

XIV Далай ламын хувьд ирэх долоодугаар сарын 6-нд 85 насны сүүдэр зооглох юм. Тиймээс өөрийн залгамжлагчаа ойрын хугацаанд тодруулан зарлах магадлал өндөр гэж таамаглаж байгаа аж. Гэхдээ залгамжлагчийг Түвдээс өөр газраас ч тодруулж болох тухай, мөн огт тодруулах боломж олдохгүй байж ч болох тухай Далай лам мэдэгдэж байсан удаатай.

Р.Гэгээ