Дэлхийд өдөрт нэг сая гаруй бэлгийн замын халдварын тохиолдол гардаг гэдгийг ДЭМБ мэдээллээ. Ялангуяа хламид, заг хүйтэн, тэмбүү, трихомоназ гэсэн өвчний 376 сая халдвар жилд тархдаг ба зарим хүн хэд хэдэн халдварын вирус тээдэг байна.

Хамгийн сүүлийн тооллогоор 2016 онд дэлхий даяар 15-49 насныхны дунд хламид халдварын 127 сая, заг хүйтний 87 сая, тэмбүүгийн 6.3 сая, трихомоназын 156 сая тохиолдол бүртгэгджээ.

Энэ нь 2012 оноос хойш огт сайжраагүй үзүүлэлт бөгөөд дунджаар 25 хүн тутмын нэг нь бэлгийн замын халдварт өвчтэй гэсэн үг. Бэлгийн замын халдварт өвчин нь үтрээ, анус, аман сексээр дамжин халдварладаг ба хламид, заг хүйтэн, тэмбүү нь жирэмсний үед эхээс хүүхдэд халддаг байна. Тэмбүү нь мөн халдварын вирустэй цусаар дамждаг юм.

Эдгээр халдварт өвчнийг эмчлэхгүй бол үргүйдэл, амьгүй ураг, нярайн эндэгдлийн шалтгаан болдог ба ДОХ-ын халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

Бэлгийн замын халдварын эсрэг антибиотик хэрэглэдэг ч Бензатин пенициллин тасарсанаас болж заг хүйтэнг эмчлэхэд хүндрэл үүссэн ба тэмбүүгийн вирус антибиотек эсэргүүцэх чадвартай болж байгаа гэнэ.

Мөн халдварын вирус тээж байгаа хүнд ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй, халдвартай гэдгээ нууснаас болж бэлгийн хамтрагчид хооронд болон эхээс хүүхдэд халдварлах магадлал өндөр байдаг аж.

Иймээс засгийн газрууд бэлгийн замын халдварт өвчнээс сэргийлэх, аюулгүй бэлгийн хавьталд орох талаар сурталчилах ажилд хөрөнгө оруулах шаардлагатай байна.

Эх сурвалж: CNN, The guardian