Баянзүрх дүүргийн 25-р хороонд 256 дугаар цэцэрлэг нээлтээ хийлээ. Уг цэцэрлэгийг  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бартсан ба 200 хүүхдийн хүчин чадалтай ч найман бүлэгт 330 хүүхэд, 38 багш ажилтантай үйл ажиллагаагаа эхлүүлж байна. 

Энэ онд шинээр 73 цэцэрлэг ашиглалтад орсноор, төрийн өмчийн цэцэрлэгийн хүчин чадлыг 12255-аар нэмэгдүүлж, цэцэрлэгийн хамрагдалтын хувийг 85-иас дээш хувьд хүрнэ гэж албаныхан үзжээ.

Хотын даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Нийслэлийн Боловсрол-2020 дэд хөтөлбөрт сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр нийслэлд 50 сургуулийн барилгыг өргөтгөх юм. 

Ингэснээр сургуулиудыг хоёр ээлжид бүрэн шилжүүлж, хороо бүрд цэцэрлэг байгуулан, сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтын түвшинг 85 хувьд хүргэнэ гэжээ.