Этиопийн Челекотын хотын Гэгээн Гурвалын Сүмээс 1993 онд алга болсон титмийг олджээ. 

Титмийг Сирак Асфав гэх дүрвэгч эр хадгалж байсан ба хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй гэнэ. Тэрээр 1998 онд нэгэн чемодон олсон бөгөөд дотор нь уг титэм байжээ. 

Улмаар Сирак Асфав 2019 онд Голландын мөрдөгч Артур Брандтай уулзаж, титмийг аюулгүй газарт байрлуулж, Этиопын засгийн газартай холбогдсон байна.

Ингэснээр титмийг Этиоп руу шилжүүлэх ажил эхэлсэн ба Этиопын ерөнхий сайд Абий Ахмед Пүрэв гарагт титмийг хүлээн авчээ. 

Эх сурвалж: SkyNews, NYTimes