Сагсан бөмбөгийн 3x3 төрлийн дэлхийн гран при тэмцээн Солонгост болж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсаас Э.Цэрэнбаатар, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр нарын бүрэлдэхүүнтэй Улаанбаатар ММС Энержи баг өрсөлдөж түрүүллээ. 

Тэд шөвгийн наймд Сербийн Земуныг 17:16-гаар буулган авч хагас шигшээд шалгарсан ба тус багтай өмнө нь дөрвөн удаа таарахад гуравт нь хожигдож байсан юм. Харин хагас шигшээд Оросын Нева багийг 14:12-оор хожсоноор дэлхийн гранприд Азийн төлөөлөл анх удаа шигшээд шалгарч үлдсэн байна. 

Ингээд шигшээ тоглолтоор Словенийн тэргүүн баг Пираныг 13:10-аар хожсоноор түүхэнд анх удаа дэлхийн гран прид түрүүлжээ.

Ингэснээр манай шигшээ баг Токиогийн олимпд өрсөлдөх өндөр оноо авснаас гадна 15 мянган долларыг мөнгөн шагнал хүртсэн байна. Мөн багийн ахлагч, олон улсын хэмжээний мастер Д.Дэлгэрням Чэжүгийн гран пригийн MVP буюу үнэ цэнтэй тоглогчийн шагнал хүртжээ. 

Image may contain: 1 person, smiling, standing, shorts and text