Жил бүрийн гуравдугаар сараас эхлэн хэрэглэгчдийн цахилгааны аюулгүй байдлыг хангах зорилгоор урсгал засварын ажлыг эхлүүлдэг. Энэ хүрээнд дүүрэг хороогоор хэсэгчлэн цахилгаан хязгаарладаг ба өнөөдөр гурван дүүрэг нэг аймагт цахилгаан хязгаарлана.

Цахилгааны хязгаарлалт хийхээс өмнө УБЦТС-ын сайт болон гэрээнд бүртгэлтэй хэрэглэгчдийн утасны дугаарт мессеж илгээдэг юм.

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх өнөөдрийн хуваарь:

29/IY Баянзүрх 11:00-16:00 11-р хороо Хүрэл тогоот  Одон орон судлах Оргил төв
11:00-17:00 18-р хороо 13-р хорооллын 1, 2, 4, 5, 5, 6, 7, 8, 8А, 8Б, 9, 9А, 10, 11, 11А, 12, Зүмбэрийн 13, Рокмоны 23, Бурмаа ХОС-ын 44, Эм Си Эс-ийн 16, Энхтайваны 43, 69, 70, 72, 71, Дамдинсүрэнгийн 24, Алтан өргөөгийн 72, 72/Б байрууд, Цэцэрлэгжилт, Наран фүүдс, 84-р сургууль, 22-р цэцэрлэг, УБЦТС ТӨХК-ийн Баянзүрх ХҮТ, Ватиканы төлөөлөгчийн газар болон эдгээрийн ойр орчмоор
11:00-18:00 11-р хороо Баянзүрхийн товчоо орчмоор, Дэнжийн 3Т-21, Петровис, М-Ойл, Шунхлай ШТС-ууд, Скай резортын замын хойд хэсгээр, Скай резорт, Одон орон, Хүрэл тогоот, Монгол Хабитат, Хүрхрээ тур, Монгол тур ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор
Сонгино-хайрхан 11:00-18:00 2, 3, 4-р хороо 65, 42-р сургууль, Шунхлай ШТС, Их Нарангийн 1, 3, 4, Бага Наран, Орбитын 8, 29, 30-р  гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор
Налайх 10.00-18.00 Заламт гол, Цагаан ташаа, Дафенг, Хун Хуа,  Шинэ Ёндоо-2 ХХК-ууд
Төв аймаг 10:00-13:00 Зуунмод сумын 5-р баг
14:00-18:00 Зуунмод сумын 5-р багийн урд хэсгээр
29, 30/IY Налайх 10.00-18.00 Тоосгоны үйлдвэр, Уурхайнууд