Улсын гуравдугаар төв эмнэлэг эмч, ажилчдынхаа эрүүл мэнд, өвчин эмгэгээс сэргийлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх үүднээс Ажилчдын алжаал тайлах төвийг шинээр ашиглалтанд орууллаа.

Уг төв нь фитнесс, иог, хуурай саун, физик эмчилгээ, тураах аппарат болон хувцас солих, усанд орох өрөө зэрэг нөхцөл, боломжоор хангагдсан бөгөөд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх дартс, ширээний теннис, шатар зэргийг суурилуулсан байна.

Мөн үүнийг байгуулахад эмнэлгийн захиргаа, эмнэлгийн дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран ажиллаж, зарим засвар, үйлчилгээ, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэжээ.

Зураг: ЭМЯ