3000 жилийн өмнөх Египетийн санваартан Несямуны мумми анх удаа чимээ гаргасан байна. Уг муммиг 1824 онд задалж шинжилсэн ба нас барах үедээ 50-иад настай байсныг нь тогтоожээ. 

Мөн үхлийн шалтгаан хоолойг нь боосон, харшил өгсөн эсвэл хэлээ гаргасан байдлаас нь үзэхэд хэлийг нь шавьж хазсан байх магадлалтай юм. Муммиг өдгөө Английн Лидс хотын музейд хадгалж байгаа ба эрдэмтэд түүний дуу хоолойг 3D технологиор бүтээжээ. 

Эрдэмтэд муммигийн амны хөндийн 3D моделийг цахилгаан төвөнх, чанга яригчтай холбож агаараар дамжин үүсэж буй чимээг сонссон байна. 

Судлаачдын хэлснээр Несямун нь дундаж эрэгтэйгээс нарийн хоолойтой байсан бөгөөд энэ нь санваартан байсантай нь холбоотой байж болох юм. Мөн тэрээр мумми болоод авсанд хэвтэж байхдаа амьд байсан байх магадлалтай гэнэ. 

Эх сурвалж: The guardian