Бид тоймлоё, Та унш

2018.08.30 Пүрэв                     22°C   2,472.73  Сайн нөхөртэй нөхөрлөнө


Өнөөдөр болох үйл явдал

  • Хэлмэгдэгсдийг хүндэтгэх өдөр
  • Ажлын байрны өдөрлөг болно

Чухлыг тоймлоё


Багш нарын төлөөлөл салбарын сайдаа огцрохыг шаардлаа

Тэд боловсролын салбар үнэ цэнээ алдаж, сайд Ц.Цогзолмаа албан хаагчдыг үндэслэлгүйгээр халж хамаатнуудаа томилж байгаа учир түүнийг огцортол тэмцэнэ гэлээ.

Хэн ч хэрэглээгүй хуучин ном

Тэд яамны үүдэнд ганцхан сургуулийн актлагдсан сурах бичгийг дэвссэн. Тэр дунд цоо шинээрээ актлагдсан номууд ч байв. Учир нь боловсролын яамнаас жил бүр ₮5-6 тэрбумаар шинэ сурах бичиг хэвлэж, хуучныг “хог” болгодог гэнэ.

Сopy paste...

Ихэнх 10 жилийн сурах бичгийг сошиал болон их сургуулийн номоос хуулдаг гэнэ. Гэвч үүнийг нь багш ч сурагч ч ойлгодоггүй байна. Иймд сурах бичгийн зохиогчид дунд 10 жилийн багшийг оруулахыг шаардлаа.


Энэ жил 8.1 мянган га-д ургац алдана

Энэ нь зарим нутгаар хэт халсантай холбоотой. Гэхдээ 513.2 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөсөн ба ургац хураалт өмнөх жилээс 1.2-1.8 дахин өссөн гэнэ. Учир нь өнгөрсөн жил цаг агаараас болж 90.3 мянган га-д ургац алдсан юм. Одоогоор тариалалт 96.8%-тай байна.


Сүлжээний луйвраас хаширдаггүй Монголчууд...

Стэнфорд гэх сүлжээ шинээр гарч 17 мянган хүн элсэн, 39 иргэн ЦЕГ-т хохирогчоор бүртгүүлжээ. Одоогоор хохирлын хэмжээ тодорхойгүй ба бэлэнчлэх сэтгэлгээнд автаж арга нь нарийссан сүлжээний хохирогч болохгүй байхыг ЦЕГ-аас анхаарууллаа. Энэ төрлийн 19 хэрэг хуулийн байгууллагад шалгагдаж байна.


Трамп Google-г буруутгалаа

Google-ээр “Трамп мэдээ” гэж хайтал зөвхөн шар мэдээ гарч ирсэн нь түүнийг эсэргүүцсэн үйлдэл гэлээ. Харин Google улс төрийн сонирхлоор хайлтын системээ өөрчилдөггүй гэв. Google илэрцийг автоматаар сайтын түлхүүр үгэн дээр тулгуурлан жагсаадаг тул хэрэглэгч бүрийн хайлтын илэрц харилцан адилгүй байдаг гэнэ.


Пандагийн зурсан зургийг онлайнаар зарна

Веннагийн амьтны хүрээлэнгийн 18 настай Ян Ян пандагийн зурсан 100 зургийг онлайнаар худалдах гэнэ. Түүний цагаан цаасан дээр хулсаар зурсан зураг нэг бүрийг $570 орчмоор зарах юм. Ян Ян анхандаа хулсаа зажилчихдаг байсан ч аажмаар зурж сурсан байна.

Таны сонорт


Чингисийн талбайн урд зогсоол амралтын өдөр ажилладаг боллоо.

Сэтгэх цаг


Гадаа бороо орж, салхи салхилж байв. 10 давхарын айлын цонхоор нэгэн шувуу орж ирэв. Ямар шувуу байсан бэ?

/Өмнөх бодлогын хариу: 4 хүүхэдтэй. Хамгийн том нь эмэгтэй/

Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр