Улсын хэмжээнд 397.2 мянган тонн үр тариа, 91.1 мянган тонн хүнсний ногоо хураагаад байна. Энэ эь өнгөрсөн оны мөн үеэс хураасан үр тариа 18.9 мянган тонноор, хүнсний ногоо 3.9 мянган тонноор буурсан үзүүлэлт юм.

Мөн 189.2 мянган төмс, 1.1 сая тонн өвс хадлан, 39.6 мянган тонн гар тэжээл, 5.3 мянган тонн дарш бэлтгэжээ. Төмс өмнөх оны мөн үеийнхээс 22.6 мянган тонн буюу 13.5 хувиар их байгаа бол бэлтгэсэн өвс хадлан 16.8 мянган тонноор, гар тэжээл 3.1 мянган тонноор, дарш 0.8 мянган тонноор өсжээ.

Улаан буудайн чанарын хувьд 8, 9 сард их хэмжээний бороо орсноос үүдэн цавуулаг харьцангуй өндөр, эзэлхүүн жин багатай байгаа юм.  

Урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тонн тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал хураана гэж тооцоолоод байсан юм.