ЭМЯ-аас Халдварт өвчнөөс сэргийлэх хянах үндэсний хөтөлбөр, Тэмбүүг устгая үйл ажиллагааны явцын талаар мэдээлэл хийлээ. Тус хөтөлбөрийг долдугаар сараас хойш хэрэгжүүлж байгаа ба 96.289 иргэнд шинжилгээ хийж, 765 тэмбүүгийн шинэ тохиолдлыг илрүүлэн, эмчилгээнд хамруулж байна. Мөн 850 орчим жирэмсэн эмэгтэйгээс тэмбүү илэрчээ. 

Тэмбүүгийн өвчлөл Сүхбаатар, Хөвсгөл, Дорноговь, Дорнод, Баянхонгор, Өвөрхангай, Улаанбаатарт улсын дунджаас өндөр байна. Тэмбүүгийн өвчлөл илэрсэн тохиолдолд  бэлгийн хамтрагчийг цуг эмчлүүлэхгүй бол дахин халдвар авах эрсдэлтэй гэдгийг онцгойлон анхаарууллаа. 

Тэмбүүг устгая үйл ажиллагаа 2021 оны долдугаар сарыг дуустал үргэлжлэх ба иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулж байна. Үүнээс гадна жирэмсний хяналтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, хавьтагчийг илрүүлэн эмчлэхэд чиглэсэн ажлыг хэрэгжүүлж байгаа юм. 

Энэ оны эхний 10 сард бэлгийн замаар дамжих халдварын 40.3 хувийг тэмбүүгийн өвчлөл эзэлж байгаа юм.