НОБГ, НМХГ, НЭМГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Шинэ коронавирусийн эрсдлийн улмаас НОБГ-аас явган эргүүл ажиллуулахаар шийдвэрлэлээ. 

Явган эргүүл нэгдсэн файз зүүх ба иргэдийг соёлч байхыг уриалж, амны хаалт зүүх шаардлага тавих юм. Мөн ил задгай нус цэрээ хаяхгүй байх, бие засах, хог хаяж орчноо бохирдуулахгүй байхыг зөвлөх гэнэ. 

Явган эргүүлүүд зөрчил гаргасан иргэнийг Мэргэжлийн хяналт, Цагдаагийн газарт мэдээлснээр хариуцлага тооцох юм. 

Эргүүлүүд өндөржүүлсэн бэлэн байдал дуустал буюу дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл ажиллана.

Мөн PM10 тоосонцор өнгөрсөн оны мөн үеэс 42 хувиар, PM2.5 тоосонцор 50 хувиар буурсан байна.