Бид тоймлоё, Та унш

2019.03.07 Пүрэв                                                    8°C   2,634.80  Нас ахар болно

Чухлыг тоймлоё


Эрдэнэт үйлдвэрт анх удаа онцгой дэглэм тогтоолоо

Эрдэнэтийн 49%-н асуудалтай холбоотойгоор тус үйлдвэрт 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэрийг ЗГ гаргалаа. Мөн ЕС асан Ч.Сайханбилэг тэргүүтэй албан тушаалтнууд, шүүгч М.Батсуурь нарыг АТГ-р шалгуулахаар боллоо.

Онцгой дэглэм гэж юу вэ?

Энгийнээр хэлбэл 6 сарын хугацаанд Эрдэнэт үйлдвэр ЗГ-ын шууд хяналтад байна. Энэ хугацаанд ЗГ борлуулалтад хяналт тогтоох, бүтцийн өөрчлөлт зэргийг хийх эрхтэй юм. Иймд үйлдвэрийн үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр бүтцийн өөрчлөлт хийн 9 ажилтанг чөлөөлж, 9 өрөөг битүүмжиллээ.

Тойм

Уг үйл явдлыг Орхон аймгийн зарим иргэд дэмжиж байгаа бол зарим нь “төр хувийн компанийг хүчээр дээрэмдсэн үйлдэл” гэлээ. Ямартай ч 49%-тай холбоотойгоор 40 жилийн түүхэнд анх удаа Эрдэнэтийг ЗГ-ын шууд хяналтад авлаа. Эрдэнэт үйлдвэр улсын төсвийн 30-40%-г дангаараа бүрдүүлдэг бөгөөд өдөрт ₮6.5 тэрбумын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.  


Ээлжит бус чуулган хуралдана

УИХ-ын даргын зөвлөлөөс ээлжит бус чуулганыг 3/18-29-нд хуралдуулахаар тогтлоо.  Одоогоор хэлэлцэх асуудал тодорхойгүй ч намрын чуулганаар хэлэлцэж амжаагүй Үндсэн хууль, Сонгууль болон Намын тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ гэх таамаг байна. Үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгч ээлжит бус чуулганаар прокурорын орлогч болон АТГ-ын удирдлагуудыг солих саналыг УИХ-ын даргад хүргүүллээ.


Ж.Нарантунгалаг аваргын төлөө тулалдана

Холимог тулааны Монголын анхны дэлхийн аварга МУГТ Ж.Нарантунгалаг Азийн №1 One championship холбооны 70 кг-ын аваргын төлөө 4/12-нд тулалдана. Түүний өрсөлдөгч Вьетнамын Мартин Нигуен нь манай тамирчнаас 14 насаар дүү, 14 тулааны 11-т нь ялсан хүчтэй тамирчин юм. Харин Ж.Нарантунгалаг 18 тулааны 14-т нь ялжээ.


Хойд Солонгос амлалтаасаа буцав уу?  

Хойд Солонгос 2/16-3/2-нд Сохэ пуужин хөөргөх байгууламжийн дээвэр, хаалгыг шинэчилсэн гэж Өмнөдийн тагнуулын газар мэдээллээ. Энэ нь Америк, Хойдын харилцаанд сэв суусны илрэл байх магадлалтай гэж судлаачид үзжээ. Сохэ байгууламжийг 2012 оноос хиймэл дагуул хөөргөх, пуужингийн хөдөлгүүр турших зориулалтаар ашиглаж байгаа ба уг байгууламжаас баллистик пуужин хөөргөж байгаагүй юм.


Хятад сансарт нарны станц барина

Дэлхийн анхны сансар дахь нарны эрчим хүчний станцыг Хятадууд 2050 онд ашиглалтад оруулах гэнэ. Туршилтын станцыг $15 саяар 13.3 га талбайд барих ба 2021 оноос сансрын холбооны технологи, богино долгионы нөлөөг судлах юм. Станц бүрэн ашиглалтад орсноор нарны энергийг эрчим хүч болгох гэнэ. Өмнө нь Япон улс 2009 онд сансрын эрчим хүчний төв байгуулах төлөвлөгөөгөө танилцуулж  байжээ.

Таны сонорт


Related image Ноолууран хувцсаа хэрхэн шинэ мэт хадгалах вэ?

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр