Канадын Вермилион тосгоны уламжлалт музейг гэр бүлийн хамт сонирхож явсан Стефен Миллс гэгч эр 1970-аад оноос хойш онгойлгоогүй сейфийг ганц удаагийн оролдлогоор онгойлжээ. Ингэхдээ тэр 20-40-60 гэсэн тоонуудыг хийхэд хаалга нь онгойсон байна.

Харамсалтай нь сейфинд ямар ч үнэт эдлэл байгаагүй ба 1970-аад оны захиалгын хуудас, төлбөрийн баримт л байжээ. Уг сейфийг мэргэжилтнүүд, зочид буудлын ажилчид, үйлчлүүлэгчид хэд хэдэн удаа онгойлгохыг оролдсон ч бүтээгүй байна.

Уг сейф нь 1907 онд Брунсвик зочид буудалд байсан ба 1990-ээд онд музейд хандивлагджээ.

Хуучин сургуулийн барилгад байрладаг тус музейд 4000 гаруй оршин суугчтай Вермилион тосгоны түүхийг өгүүлсэн үзмэрүүд байдаг юм.

Сейфийг ингэж ганц удаагийн оролдлогоор онгойлгох маш хэцүү бөгөөд 216 мянгад нэг удаа тохиодог гэж судлаачид хэллээ.

Эх сурвалж: BBC