Монголын иргэн З нь энэ сарын 22-нд Хятадаас Замын-Үүд хилийн боомтоор ЕБС-ийн тавдугаар ангийн 482 хайрцаг бүхий 43060 ширхэг англи хэл, түүхийн хичээлийн сурах бичгийг хил нэвтрүүлэхийг завджээ. 

Мөн хүүхдийн 12 нэр төрлийн тоглоомыг дэвтэр гэж хуурамчаар мэдүүлэн импортоор оруулж ирэхээр завдсан байна.  

Сурах бичгүүд Очир пресс ХХК-д хэвлэв гэсэн шошготой байсан ба хилийн хяналт шалгалтаас зайлсхийсэн, хуурамчаар мэдүүлсэн зөрчилд нь Очир пресс ХХК-г торгожээ. Учир нь тус компани нь БСШУЯ-тай сурах бичиг хэвлэх гэрээтэй байна. 

Засгийн газраас бага ангийн сурагчдын сурах бичгийг төрөөс 100 хувь дааж, 6-12 дугаар ангийн хүүхдийн сурах бичгийн 40 хувийг төрөөс даахаар шийдвэрлэсэн юм.