Бид тоймлоё, Та унш

2018.12.31 Даваа                                    -18°C   2,642.80  Нүд бүрэлзэн улцайна

Чухлыг тоймлоё


Салхитын мөнгөний ордыг улсын мэдэлд авлаа

ЗГ, ТЕГ, цагдаагийн тусгай, дотоодын цэрэг хамтран Дундговийн Салхитын ордод тусгай ажиллагаа явуулж, 2047 он хүртэлх тусгай зөвшөөрлийг нь цуцаллаа. Мөн эрдэс баялгийн гарцаа нууж олборлосон 154 мянган тн хүдрийг экспортод гаргах гэж байсныг зогсоолоо.

Хятад компаний хууль бус үйлдлүүд

Эзэмшигч Жи Пи Эф ХХК нь ₮930 гаруй саяын татварыг нуусан нь тогтоогдсон байна. Тиймээс хуулийн дагуу акт тавьж, Дундговь аймгийн татварын хэлтэст 15 хоногийн дотор шилжүүлэхийг компанийн захирал Жин Жиан Минд даалгажээ.

Салхитын мөнгөний ордын тухайд:

Одоогоор $100 саяын хүдрийн овоолго уурхай дээр бэлэн байна.  Орд 770 мянган тн мөнгөний нөөцтэй гэдэг нь батлагдсан бөгөөд алт, хий зэрэг ховор металл байдаг. Нийт 200 метр ухах боломжтой тус ордын 60 гаруй метрийг дээрх Хятадын компани ухжээ.


Бал сараа Монголд тэмдэглээрэй

Форбес сэтгүүлийн 2019 онд очих шилдэг 10 улс, Инсайдер сэтгүүлийн бал сараа тэмдэглэх шилдэг 13 орны тоонд манай улс багтлаа. Үүнд байгалийн өвөрмөц тогтоц, дэлхийд ганц Монгол наадам зэрэг ихээхэн нөлөө үзүүлжээ. Тухайлбал зөвхөн энэ жил наадмын нээлт үзэхээр 12 мянган жуулчин ирсэн юм. Манай улс 2020 он гэхэд 1 сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан ба одоогоор жилд 400 мянга гаруй жуулчин хүлээн авч байна.


Бензиний үнэ дахин буурлаа

АИ-92, 80 бензиний үнэ Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор аймгаас бусад газарт ₮45-50 буурлаа. Учир нь дэлхийн зах зээлд нефтийн үнэ буурч байгаатай холбоотойгоор Роснефть хилийн үнээ тн тутамдаа $86-107 доллароор бууруулсан байна. Одоогоор ердийн хэрэглээний шатахуун 29 хоногийн нөөцтэй байгаа ба он гараад дахиад үнэ бууна гэж УУХҮЯ мэдэгдлээ.


Антарктидыг ганцаараа туулсан анхны хүн

Америкийн тэвчээрийн спортын тамирчин Колин О’Брэди мөсөн тивийг 54 өдөрт ганцаараа туулжээ. Тэрээр цасан шуурга, 0-оос доош температур, өндөр уулс зэрэгтэй тулгарсан ч бусдаас тусламж хүсээгүй байна. 2016 онд Их Британий хайгуулч Хенри Ворсли Антарктидыг ганцаараа туулах аянд гарсан ч барианы цэгээс 48.2 км-ын зайнаас аялалаа өндөрлүүлжээ.


Дэлхийд илгээсэн сансар огторгуйн бэлэг

НАСА-гийн Нью Хоризонс сансрын хөлөг өнөөдөр 00:30 минутад Флуто гарагийн ойроос авсан зургийг дэлхий рүү илгээнэ. Энэ нь хамгийн эртний гараг бөгөөд дэлхийгээс 6.4 сая км-ын зайд оршдог байна. Нарны аймгийн хамгийн алслагдмал уг гараг улаавтар чулуу, мөсөөр хучигдсан ба 32 км урттай гэнэ. Сансар судлаачид уг гарагийг судалснаар нарны аймгийн үүслийг тогтоох боломжтой гэж үзжээ.

оныг эргэн нэг харвал:


Монголд болсон онцлох үйл явдлын тойм; Дэлхийд болсон онцлох үйл явдлын тойм.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр