Бид тоймлоё, Та унш

2019.01.08 Мягмар                        -13°C   2,650.55  Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ

Чухлыг тоймлоё


МАНАН бүлэглэлийн эсрэг Монгол түмний нэгдэл-2

Л.Оюун-Эрдэнэ нарын 5 гишүүн Пүрэв гарагт дахин жагсахаа мэдэгдлээ. Энэ удаад 21 аймгийн төвд нэгэн зэрэг жагсах бөгөөд Чингисийн талбайд 200 гэр барьж жагсаалаа суултаар үргэлжлүүлэх гэнэ.

Ингээд ч огцрохгүй бол яах вэ?

УИХ-ын 5 гишүүн суулт зарласан иргэдтэй нэгдэн, төв талбайд өлсгөлөн зарлана. 12/27-ны жагсаалд оролцогчдыг зарим гишүүд“зузаан хувцастай учир олон харагдсан, мөнгөөр жагссан” зэргээр харлуулсныг зохион байгуулагчид шүүмжилж, энэ удаад хариуг нь барина гэв.

Ерөнхийлөгчийн санаачилсан хууль юу болов?

Байнгын хороо дэмжвэл чуулганаар хэлэлцэнэ гэсэн. Уг хуулийг журмын дагуу батлавал “үг дуугүй огцорно” гэж М.Энхболд хэлсэн бол бойкот зарласан гишүүд “өөрийгөө огцруулах хуулийг УИХ-ын дарга батлахгүй гацаана” гэжээ. Пүрэв гарагт М.Энхболдын өрөөний хаалга онгорхой байна гэж найдъя.


Орд газруудыг улсын мэдэлд шилжүүллээ

Цагаан эрэг болон Асгатын мөнгөний ордыг улсын мэдэлд авахаар боллоо. Асгатын ордыг 1993 оноос хойш Монголросцветмет гэх компани эзэмшиж байсан ч өнөөг хүртэл ямар ч ажил хийгээгүй байна. Харин Цагаан эргийн ордод хууль бусаар гянт, болд олборлож байжээ. Уг асуудлыг ЗГ эцэслэн батлах бөгөөд 12/29-нд Салхитын мөнгөний ордод тусгай ажиллагаа явуулан мөн улсад авсан юм.


А хүрээний H1N1 вирус дэгдэв

Ханиад томуугаар өвдсөн 0-2 насныхан бөглөршил ихтэй, шуугих хандлагатай ханиалгаж байгаа бол 3-с дээш насныхан төвөнхийн бачуурал болох эрсдэлтэй байгааг эмч нар мэдэгдлээ. Үүнээс үүдэн бага насны хүүхдүүд амархан хатгалгаа болж эмнэлэгт хэвтэж байгаа гэнэ. Иймд хүүхдээ дааруулахгүй байж, дархлааг нь дэмжихийг зөвлөлөө.


Өндөр хөгжилтэй орны эрчүүдийн эрх зөрчигддөг

Америк, Их Британий эрдэмтдийн 134 оронд хийсэн судалгаагаар өндөр хөгжилтэй орны эмэгтэйчүүд илүү давуу эрхтэй байдгийг тогтоожээ. Жнь: Америк, Орос зэрэг 91 орны эрчүүд гэмт хэрэг хийвэл чанга шийтгэл хүлээж, цэргийн алба заавал хаах зэргээр сэтгэл ханамжгүй амьдардаг гэнэ. Хамгийн тэгш эрхтэй орноор Бахрайн нэрлэгдсэн бол Чад сүүл мушгижээ. Харин манай улс 102-т бичигдсэн ба эмэгтэйчүүд давуу эрхтэй гэнэ.


Малайзын хаан анх удаа огцорлоо

Малайзын хаан 9 мужаас 5 жилийн хугацаатай ээлжлэн сонгогддог ба 1957 оноос хойш нэг ч хаан огцроогүй юм. Харин одоогийн хаан 5-р Султан Мухаммад 11-р сард эрүүл мэндийн шалтгаанаар түр амралт аваад байсан ч албан үүргээ үргэлжлүүлэхээс татгалзжээ. Түүний огцорсон шалтгаан тодорхойгүй ч Москвагийн мисстэй гэрлэсэнтэй нь холбоотой байх магадлалтай гэнэ.

Таны сонорт


Image result for vegetable icon Агаарын бохирдлын нөлөөг бууруулах 6 хүнс.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр