Жил бүрийн гуравдугаар сараас эхлэн хэрэглэгчдийн цахилгааны аюулгүй байдлыг хангах зорилгоор урсгал засварын ажлыг эхлүүлдэг. Энэ хүрээнд дүүрэг хороогоор хэсэгчлэн цахилгаан хязгаарладаг ба өнөөдөр таван дүүрэг, нэг аймагт цахилгаан хязгаарлана.

Цахилгааны хязгаарлалт хийхээс өмнө УБЦТС-ын сайт болон гэрээнд бүртгэлтэй хэрэглэгчдийн утасны дугаарт мессеж илгээдэг юм.

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх өнөөдрийн хуваарь:

Налайх 09.00-18.00 цагт: 4-р хороо Задгай, 1-р хороо Уурхайчдын гудамж, Өвөршанд, 7-р хорооны арын хэсэг, Очирдагинс ХХК болон ойр орчмоор

10.00-13.00 цагт: 7-р хороо Өвөр шандын 7-14-р гудамж

14.00-17.00 цагт: 7-р хороо Өвөр шандын 7-14-р гудамж

Сүхбаатар 11:00-17:00 цагт: 1-р хороо Үндэсний соёл амралтын хүрээлэн, Замын цагдаагийн 36 айл, Яаралтай тусламжийн төв, Эрүүл мэнд хөгжлийн төв, Өгөөж чихэр боов, Соёолж, Улаанбаатар буян ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор
Баянзүрх 11:00-15:00 цагт: 10-р хороо Автобус компани, 87-р сургууль, Ирээдүйн гарц, Гэгээрэл дацан, Томко ББН, Замбалгарамын гоёо, Хоёулаа хүү, Минжим ХХК-ууд, Мобиком, Юнител, Иргэн Төөдөө, Мягмарсүх, Баярцэцэг, Мөнхбаатар, Оюунтуяа, Пүрэвдорж, Гэрэл болон эдгээрийн ойр орчмоор

11:00-17:30 цагт: 10, 20, 23-р хороо Хужирбулангийн 1-19-р гудамж, Баяндөхөм болон эдгээрийн ойр орчмоор

Хан-Уул 10:30-18:00 цагт: 9-р хороо Буянт-Ухаагийн 1-13-р гудамж болон ойр орчмоор
Баянгол 10:00-17:30 цагт: 4, 5, 6-р хороо 10-р хорооллын 2, 3, 4, 5/А, 5/Б, 6, 7/А, 7/Б, 8, 9, 10, 11, 14/А, 14/Б, 26/1-26/8, 2846, 47, 47/2, 47/3, 49/5, 49/6, 51, 53, 66, 201, 202, 203, 302, 80/А, 80/Б, 87/3-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор
Төв аймаг 09:00-14:00 цагт: Зуунмод сум Төрийн банк, Холбоо, Төрийн үйлчилгээний цэг, Нийгмийн даатгал, УБЦТС ТӨХК-ийн Зуунмод түгээх төв, Номын сан, Хүн эмнэлэг, Төвийн хэсгээр

14:00-18:00 цагт: Зуунмод сумын 5-р сургууль, Уурын зуух, Худаг УАА А, Б хэсгийн гэр хороолол, Зэндмэнэ суварга, Тулга ХХК-ууд.