Нөөцийг нь дахин бүрдүүлэх шаардлагатай 50 төгрөг болон 20 мянган төгрөгт орчин үеийн технологи бүхий хамгаалалтын шинэ элементийг оруулан гүйлгээнд гаргахаар боллоо. Ингэснээр иргэд энгийн нүдээр хараад хуурамч дэвсгэртээс ялгах боломж бүрдэх ба харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор таних тэмдэгтэй байна. 

Харин 2006 онд үйлдвэрлэгдсэн 20 мянгатын дэвсгэртийг гуравдугаар сарын нэгнээс гүйлгээнээс татах юм. Энэхүү дэвсгэрт нь олон нийтэд зориулсан түвшний хамгаалалтын элемент хангалтгүй байдгаас хуурамчаар үйлдэх тохиолдол их байгаа гэнэ.

Иймд иргэд 2006 оны 20 мянгатын дэвсгэртээ 2022 оны гуравдугаар сарын нэгэн хүртэл арилжааны банкууд болон Монголбанканд солиулах боломжтой байна.

Шинэчилсэн 50-т болон 20 мянган төгрөгийн мөнгөн дэвсгэртийг хоёрдугаар сарын 10-наас гүйлгээнд гаргах юм. 

Сонирхуулбал, 50 төгрөгийг 1993 онд хэвлэсэн бол 20 мянган төгрөгийг 2006 онд гүйлгээнд гаргажээ. 

Шинэчилсэн 50 болон 20 мянгатын дэвсгэрт,