Бид тоймлоё, Та унш          

2019.05.29 Лхагва                          14°C   2,647.34 Нүд бүрэлзэн улцайна

 Чухлыг тоймлоё


Дэлхийн гол, мөрний 65% нь антибиотиктой

Гол мөрний усанд антибиоток зөвшөөрөгдөх хэмжээнээс 300 дахин их буюу аюултай түвшинд байгааг судлаачид тогтоолоо. Энэ нь хүн төрөлхтөн цаашид антибиотикийг эмчилгээнд хэрэглэх боломжгүй болгох эрсдэлтэй ба үүнээс болж 2050 он гэхэд 10 сая хүн амиа алдана гэж НҮБ мэдээллээ.

Яагаад?

Хүн антибиотиктой ус хэрэглэх нь уг эмийн үйлчилгээнд тэсвэртэй шинэ нян бактери бий болгож, шинэ өвчлөл үүсгэх магадлалтай. Одоогийн байдлаар антибиотикд тэсвэртэй өвчний улмаас жилд 230 мянган хүн хорвоог орхиж байна.

Шалтгаан нь:

Хот суурин газрууд бохироо гол мөрөн рүү шууд цутгадагтай холбоотой. Мөн хог хаягдал, хөрсний бохирдол ихтэй гол мөрнүүдэд антибиотикийн агууламж өндөр байжээ. Судлаачид 72 орны 711 гол, мөрний 43%-аас арьс, шээсний замын өвчинд хэрэглэдэг Триметоприм, 51 дээжээс бактерийн эсрэг үйлчилгээтэй Ципрофлоксациныг илрүүлсэн байна.

Аль улсууд өндөр эрсдэлтэй вэ?

Ази, Африкийн хөгжиж буй улсууд. Тэр дундаа Бангладеш, Кени, Гана, Пакистан, Нигер. Хэдийгээр манай улс тус судалгаанд хамрагдаагүй ч нийслэлийн ундны усны 90%-г хангадаг Туул голд хүн, байгаль орчинд аюултай 15 хорт элемент агуулагддаг нь тогтоогдсон. Гэсэн ч арьс ширний үйлдвэрүүд, Төв цэвэрлэх бохироо шууд Туул голд цутгасаар байна.


Махны үнэ буурч эхэлээ

Үхрийн мах кг нь ₮60-100, хонины мах ₮130-180-өөр буурлаа. Гэсэн ч үхрийн мах дунджаар ₮10,500-12,500, хониных ₮9,500-12,000 үнэтэй байна. Түүнчлэн 5/23-нд Эмээлтэд байрлах ТМ Эко хүнс ХХК-ийн махны үйлдвэрээс хурааж авсан 20тн мах үхсэн малынх байсан нь тогтоогдож, устгалд оруулахаар болсон. Эдгээр махыг Хятадууд өнгө оруулан иргэдэд худалдаалах гэж байсныг албаныхан илрүүлсэн юм.


ЖДҮ-ийн зээлийг олгож эхэллээ

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн шинэчлэгдсэн журмын дагуу зээл хүсэгчдийн төслийг 5/27-оос 6/10 хооронд хүлээн авна. Шинэ журмаар сангаас ₮20-300 сая, банкаар ₮20-200 сая, УБ-т ₮300-1,000.0 сая хүртэлх зээлийг шууд олгох юм. Мөн төслийг ил тодоор цахим болон тусгай систем ашиглан 3 үе шаттайгаар шалгаруулж иргэдэд мэдээлнэ.


Японд 19 хүн хутгалуулжээ

Кавасакид болсон уг хэргийн хохирогчдын 17 нь сургуулийн автобус хүлээж байсан ахлах ангийн эмэгтэй сурагчид байжээ. Тэдний нэг болох 11 настай охин эмнэлэгийн тусламж авч байхдаа нас барсан байна. Мөн биеийн байдал нь муу байсан 30-аад настай эрэгтэй болон өөрийгөө шархдуулсан сэжигтэн нар амьсгал хураажээ. Сэжигтэн нь 40-50 настай бөгөөд цагдаа нар хэргийн газарт ирэхэд мөрөн тус газраа хутгалж ухаан алдсан байдалтай олдсон байна.

Таны сонорт


 Дөрвөн дүүрэгт болон Төв аймагт цахилгаан хязгаарлана.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр