Бид тоймлоё, Та унш

2019.06.28 Баасан                                 Related image 16°C  2,657.51  Жаргал үргэлжид ирнэ

Чухлыг тоймлоё 


17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүллээ 

Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган, 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн ба эдгээрийн 5 нь Улсын дээд шүүхийн шүүгчид байна. 

Яагаад түдгэлзүүлэв?

Шүүгч нартай холбоотой асуудал нууцын зэрэглэлд байгаа учир тодорхойгүй байна. Гэхдээ УИХ-ын даргын хэлснээр шүүгчид авлига авсан, хүний эрхийг ноцтойгоор зөрчиж хэргийг буруу талд шийдвэрлэх амлалт өгсөн нь баримтаар нотлогдсон ба 8 шүүгчийн бүрэн эрхийг Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор түдгэлзүүлжээ. 

Шүүгчдийг үндсээр нь солихыг шаардаж байна 

Иргэд болон ТББ-ын төлөөллүүд сүүлийн 3 хоног Дээд шүүхийн шүүгчдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахыг шаардаж байна. Тэд “МАНАН-ийн шүүгчид байгаа цагт шударга ёс тогтохгүй” гэсэн юм. 

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн шүүгчдийн нэрсийг энд дарж үзнэ үү. 


Алтай хот руу шөнийн нислэг үйлддэг боллоо

Говь-Алтай аймгийн нисэх буудлын шөнийн гэрэл суултын систем ашиглалтад орсноор шөнийн нислэг үйлддэг боллоо. Анхны нислэгийг Аэро Монголиа ХХК Лхагва гарагт хийсэн байна. Говь-Алтай аймаг нь далайн түвшнээс дээш 2000 метрт байрладаг тул  зуны улиралд өдрийн нислэг суудлын хязгаартай байжээ.


Бохир багажтай үсчин, гоо сайхан 

НМХГ-аас үсчин, гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 15 ААН-д шалгалт хийхэд гоо сайхны газрын 46.6%, үсчний 76.1% нь чанарын болон эрүүл мэндийн гэрчилгээ, шинжилгээний бичиггүй бүтээгдэхүүн хэрэглэж байжээ. Мөн гоо сайхны газрын 33.3%, үсчний 62% нь хүний биологийн шингэнээр бохирдсон хэрэглэл, хөвөн, хурц үзүүртэй багаж зэргийг ариутгадаггүй байна. Иймд 1 үсчний үйл ажиллагааг зогсоож, бусдад нь албан шаардлага хүргүүллээ.


Малайзын сургууль, цэцэрлэг хаагдлаа

Жохор мужид агаарын бохирдлын улмаас 6/24-ээс хойш 75 хүүхэд бөөлжиж ухаан алдан 4 нь эмнэлэгт хүргэгджээ. Улмаар 400 сургууль, цэцэрлэгийг 5/28 хүртэл хаасан байна. Албаныхан агаарын бохирдлын шалгааныг тогтоохоор ажиллаж байгаа ч иргэд үүнийг хог хаягдал булсанаас болсон гэж үзжээ. Учир нь 3-р сард мужийн голд гадны 40 тн химийн хог хаяснаас болж 5000 гаруй хүнд цээж өвдөх, бөөлжих, амьсгал боогдох зэрэг шинж илэрсэн байна.


Эрт босвол хөхний хорт хавдрын эрсдэл буурна

Өглөө эрт босдог 100 эмэгтэйн 1 нь хөхний хорт хавдраар өвчилдөг гэдгийг Их Британий эрдэмтэд тогтоожээ. Харин 7-8 цаг унтдаг, нойргүйдэлтэй эмэгтэйн хөхний хорт хавдрын эрсдэл бага зэрэг нэмэгддэг байна. Нойрноос гадна архи, илүүдэл жин зэрэг нь хөхний хорт хавдрын шалтгаан болдог юм. Монголд жилд 250 орчим хүн хөхний хорт хавдраар өвчилдгийн дийлэнх нь 45-49 насныхан байна.

Таны сонорт


Related image Түрээсийн орон сууцны бүртгэл 7/22-нд эхэлнэ.

Сэтгэх цаг


Image result for think icon 100-г хэдэн удаа 10-т хувааж болох вэ?

/Өмнөх бодлогын хариу: Хатаж үхэх хүртлээ/

Өдрийн тойм Сошиал  


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр