Бид тоймлоё, Та унш

2019.02.26 Мягмар                           1°C   2,635.29  Идээ ундаа элбэг олдоно

Чухлыг тоймлоё


Сунгасан паспортаар Арабын нэгдсэн Эмират руу зорчихгүй

Сунгалттай паспорттай иргэдэд виз олгохгүй орнуудын жагсаалтад Арабын нэгдсэн Эмират нэмэгдлээ. Үүнээс өмнө Казахстан, Израиль, Өмнөд Африк, Англи, Филиппин зэрэг улсууд сунгалттай паспорттай иргэдийг хил нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Яагаад?

Манай улс ОУ-д мөрдөгдөж буй стандартыг хэрэгжүүлэх үүднээс 2018/1 сараас гадаад паспортыг сунгахаа больсон юм. Гэхдээ гадаад паспортаа нэгэнт сунгасан хүмүүс хугацааг нь дуустал ашиглаж болно гэсэн ч зарим улсууд дотоод журмынхаа дагуу хил нэвтрүүлэхгүй байгаа юм. Энэ тохиолдолд гадаад паспортыг шинээр авах шаардлагатай.

Гадаад паспорт хаанаас шинээр авах вэ?

Нийслэлийн 6 дүүрэг болон Дүнжингарав, Драгон, Мишээл, 7 буудлын Нэгдсэн үйлчилгээний төвүүдэд харьяалал харгалзалгүй захиалах боломжтой. Гадаад паспортыг энгийн болон яаралтайгаар захиалах ба энгийн нь 10 хоног, яаралтай нь 3 хоногт гарна.


Шүүгч амиа хорлосон уу, эсвэл...

Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор 48 цаг саатуулагдан шалгагдаж байсан шүүгч Л.Бямбаа 2/23-нд амиа алдсан юм. Тэрээр хувцсаараа хоолой боомилсон байдалтай олдсон бөгөөд хэргийн газраас 3 гэрээслэл олджээ. Талийгаач камертай өрөөнд ганцаараа хоригдож байсан ба ШШГЕГ-ын мэдээлснээр тухайн өдөр ажлын хариуцлага алдсан алба хаагчдад хариуцлага тооцох гэнэ. Уг хэргийг цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.


ЖДҮ-ийн эсрэг жагсана

ЖДҮХС-с зээл авсан гишүүд, албан тушаалтнуудаас хариуцлага нэхэх ээлжит жагсаал 3/12-нд Чингисийн талбайд болно. Уг жагсаалыг Хэвтүүл хөдөлгөөнийхөн зохион байгуулах ба 500 гаруй хүн 10:00-16:00 цагийн хооронд тайван жагсах гэнэ. Жагсагчид ЖДҮ-с зээл авсан гишүүд огцорч, албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэхийг шаардана гэлээ.


Саудын Арабын гүнж элчин сайдаар томилогдлоо

Гүнж Реема Америкт суух анхны эмэгтэй элчин сайдаар томилогдлоо. Тэрээр эмэгтэйчүүдийн эрхийг дэмжигч бөгөөд энэхүү томилгоо нь 2 орны харилцааг сайжруулах зорилготой гэнэ. Учир нь Турк дахь Саудын Арабын консулын газарт амиа алдсан Вашингтон Пост сонины сэтгүүлчийн аллагад Америкийн тал тус улсын угсаа залгамжлагч ханхүүг сэжиглэдэг байна. Үүнээс үүдэн Саудын Арабын нэр хүнд ОУ-д унаад байгаа юм.


Хуавей 5G сүлжээтэй эвхэгддэг утас танилцууллаа

Оны сүүлээр худалдаанд гарах Mate X гэх утас нь 2 талдаа уян OLED дэлгэцтэй, дэлгэгдсэн үедээ 20 см өргөн болох гэнэ. Мөн 8gb RAM, 30 минутад 85%-н цэнэг авах супер батарейтай ч ₮6.8 саяар зарагдах юм. Энэ нь бусад ухаалаг утсаас 3 дахин өндөр үнэ бөгөөд үүнээс болж борлуулалт муу байх эрсдэлтэй гэж шүүмжлэгчид үзжээ. Хуавей 5G сүлжээгээ энэ зун Их Британид турших юм.

Таны сонорт


Image result for mask icon Гар хөл амны өвчний халдвар их байгаа тул урьдчилан сэргийлэхийг ЭМЯ зөвлөлөө.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр