НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал боллоо. 

Ц.Сандуй, А.Ганбаатар нар шүүх хуралд цахимаар оролцсон ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан байна. 

Тэдэнд холбогдох шүүх хурал 11-р сарын нэгэнд болж, Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг Сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулах гэдэг зүйл заалтаар тус бүр дөрвөн жилийн ял оноосон юм. 

Сануулбал, Г.Доржзодов 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 60 тэрбумын бичлэгийг олонд дэлгэсэн юм. Тус бичлэгт тухайн үеийн намын дарга М.Энхболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй, намын гишүүн А.Ганбаатар нарын яриа бичигдсэн байдаг.