Бид тоймлоё, Та унш

2020.02.06 Пүрэв                                           -10°C  2,752.97  Өвчин эмгэг ирнэ

Чухлыг тоймлоё 


Тусгай эмнэлэг гаргана 

Улсын онцгой комисс хуралдаж, гахай, тахианы мах, тэжээл, өндөг импортлохыг хориглолоо. Мөн коронавирустэй холбоотойгоор 1 эмнэлгийг тусгаарлах санал гаргасан ба аль эмнэлгийг суллах нь одоогоор тодорхойгүй байна.

Яагаад эмнэлэг гаргах болов? 

Хятадаас ирж буй Монгол иргэдийн тоо өссөнөөр сэжигтэй тохиолдол эрс нэмэгдсэн. Иймд урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөг шинээр боловсруулж, ЗГ-р батлуулахаар болсон юм. 

Дарханд сэжигтэй тохиолдол бүртгэгдэв

Тухайн иргэн Сөүлийн нислэгээр 1/30-нд УБ-т ирсэн ба шинжилгээний хариу нь өнөөдөр гарна. Коронавирусийн нууц үе 14 хоног үргэлжилдэг тул гадаадад зорчсон иргэд халуурч, ханиалгах шинж тэмдэг илрээгүй ч биеэ хянахыг зөвлөлөө.


Гарцаараа гарцгаая 

Зам тээврийн ослыг бууруулах зорилгоор Гарцаараа гарцгаая аяныг эхлүүлэхээр боллоо. Учир нь, жилд 500 гаруй хүн зам тээврийн ослоор нас барж, өдөрт 15-16 иргэн гэмтдэг юм. Иймд явган зорчигчдыг замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.


Хятад буруугаа хүлээв

Тус улс коронавирусийн тархалтыг зогсоож чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөрч, Хятадад очих ДЭМБ-ын багт Америкийн мэргэжилтнүүдийг багтаахыг зөвшөөрлөө. Өчигдрийн байдлаар 24.619 хүн коронавирусээр халдварлаж, 493 хүн нас бараад байна. 


Токиогийн олимпыг цуцлаагүй 

Коронавирустэй холбоотойгоор Токиогийн олимпыг цуцалсан гэх мэдээлэл худал гэж ОУ-ын олимпын хороо мэдэгдлээ. Харин олимпын өдрүүдэд халдварт өвчний эсрэг арга хэмжээ авах гэнэ. Рио-2016 олимпын үеэр зика вирусийн халдвар гарсан ч олимпыг цуцлаагүй юм. 

Таны сонорт


 Ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний хадгалах хугацаа.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр