Энэтхэгийн анагаах ухааны хүрээлэнгийн судалгаагаар 2011 оны 10-р сараас 2017 оны 11-р сарын хооронд дэлхий даяар 259 хүн селфи хийж байгаад амиа алдсныг тогтоожээ.

Эдгээр тохиолдлын 159 нь Энэтхэгт үлдсэн нь Орос, Америк, Пакистанд болсон ба хохирогчдын 72 хувь нь 30-аас доош насны эрчүүд байжээ.  

Судлаачдын хэлснээр эмэгтэйчүүд илүү их селфи хийдэг ч эрчүүд эрсдэлтэй нөхцөлд зураг дарах дуртай байдаг гэнэ.

Үүнд далайн түрлэгт өртөх, завьнаас унах, ирж буй гал тэрэгний урд селфи хийх, галд шатах, өндрөөс унах, зэрлэг амьтадтай зураг даруулах зэрэг эрсдэлтэй алхам багтжээ.

Мөн Америкчууд галт зэвсэг барин зураг авахуулахдаа өөрийгөө санаадгүй буудсан тохиолдол олон гарсан байна.

Гэхдээ селфи хийж байгаад амиа алдсан зарим хүмүүс бүртгэгдээгүй байдаг гэнэ. Учир нь машин барихдаа селфи хийж байгаад осолд орсон хүний үхлийн шалтгаан автомашины осол гэж бүртгэгддэг байна.

Сүүлийн жилүүдэд селфитэй холбоотой нас баралтын тоо өсөж байгаа юм. Тухайлбал, 2011 онд гурван хэрэг бүртгэгдсэн бол 2016 онд 98 болон өсжээ.  

Иймээс судлаачдын зүгээс уул хад, гол ус, өндөр байшингийн дээвэр зэрэг аялал жуулчлалын бүсэд зураг авахыг хориглох хэрэгтэйг сануулж байна.

Эх сурвалж: CNN, Strait times