Бид тоймлоё, Та унш

2020.03.26 Пүрэв                                           -7°C  2,772 Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ

Чухлыг тоймлоё 


Олимпийн албан ёсны цаг зогсож, буухайг цуцаллаа

“Токио-2020” зуны XXXII олимпийн наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэрийг Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ болон Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах нар гаргасан. Тэгвэл олимпийг хойшлуулахтай холбоотой ажлуудыг Япон улсад хэрэгжүүлээд эхэлжээ.  Олимпийн галт бамбарын буухиа аялалыг цуцаллаа.  Мөн олимпийн наамын албан ёсны цагийг зогсоолоо. Энэхүү цаг дээр олимпийн наадмын эхлэх өдрийг хүртэлх цаг минут секунд бүрийг алдалгүй үзүүлдэг байсан юм.

Олимпийн наадам өмнө нь хойшлогдож байсангүй

Токиогийн олимпын наадмыг нэг жилээр хойшлуулах асуудалд улс орнууд санал нэгдсээр байна.   Шинэ коронавирусын халдвар эрчтэй тархаж байгаа энэ үед олимп, паралимпийн наадмыг зохион байгуулж болохгүй хэмээн  Ерөнхий сайд Шинзо Абэ нэг жилээр хойшлуулах санал тавьж, Томас Бах хүлээн зөвшөөрчээ. Олимпын наадам дайн дажны улмаас цуцлагдаж байсан удаатай ч хойшлогдож байсан удаа байхгүй юм.

 

Энэ талаарх зарим албаны хүний мэдэгдэл!

ҮОХ-ны ерөнхийлөгч Станислав Поздняков  “Токио 2020” наадмыг зохион байгуулах хорооноос олимпийг 2021 оны хавар зохион байгуулах хандлагатай шийдвэр гаргасныг өнөөгийн нөхцөлд хамгийн сайн хувилбар гэж бодож байна. Учир нь, ингэснээр олон улсын спортын холбоод олимпийн эрхийн тэмцээнүүдээ зохион байгуулж амжина. Хоёрдугаарт, ирэх 2021 оны спортын гол тэмцээн уралдаануудын хуваарийг өөрчлөхгүй байх боломжтой. Манай ҮОХ шинэ нөхцөлд тохируулан, бэлтгэлээ үргэлжлүүлэн хийх болно” гэжээ.


Дахиад нэг чухал шийдвэр

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэх уриалга гаргалаа. Уриалгад “Хямрал хаяанд ирээд хаалга тогшиж байхад манай улс төрийн намууд ямар ч тооцоо судалгаагүй атлаа сонгуулийн том том мөнгөн амлалт өгч байгаа нь оргүй худлаас гадна тэд цаг үеэ огт мэдрэхээ байсны баттай шинж мөн. Манай улс төрийн намууд хийгээд түүний бараг бүх удирдагчид “улс төрийн хямрал нүүрлэсэн” гэж дүгнэсэн нь саяхан. Эдүгээ улс төрийн хямрал дээр эдийн засгийн даяар хямрал нэмэгдэж, давхар хямрал нүүрлэсэн нөхцөлд манай улс төрийн намууд амлалтын биш, хямралыг даван туулах хөтөлбөр гаргах нь зүйтэй” гэжээ.


Макдональдс бэлгэ тэмдгээ өөрчиллөө

АНУ-д зарим ресторан зөвхөн авч явах болон хүргэж өгөх хэлбэрээр үйлчилгээ явуулах эрхтэй ажиллаж байгаа билээ. Харин Макдональдс ажилтнууддаа болон хүмүүст өвчний тархалтыг багасган өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд бие биеэсээ зай барьж байхыг сануулахын тулд алдарт бэлгэ тэмдгээ өөрчилжээ.

 

Б.Амархүүгийн ялыг хэвээр үлдээв

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дуучин Б.Амархүүд холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол болон прокурорын эсэргүүцлийн дагуу хянан хэлэлцлээ.  Б.Амархүүг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн ялыг хэвээр үлдээв.


Таны сонорт


Ирэх сарын 1-нээс тусгай нислэгээр БНСУ, Япон, ХБНГУ-аас монгол иргэдээ татан авахаар УОК бэлтгэл хангаж байна.

Өдрийн тойм Статистик 


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр