Бид тоймлоё, Та унш

2020.04.29 Лхагва                             24°C                2,786       Өнгө зүс сайжирна.

Чухлыг тоймлоё 

УОК: Хөл хориог ирэх сарын 31-нийг хүртэл сунгав

УОК-ын ээлжит хуралдаан өнөөдөр /04.28/ 10:00 цагт эхэлсэн.  Хуралдаанаар энэ сарын 30-нд дуусах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосон хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэж шийдвэр гаргажээ. УОК-оос хөл хориог ирэх сарын 31-нийг хүртэл сунгав.  Хилийн боомтуудыг хаасан, олон улсын нислэгүүдийг зогсоосон хугацааг ирэх сарын 31-н хүртэл үргэжлэхээр болсон юм. Мөн УОК-ын хуралдаанаар мэргэжлийн болон бусад танхимын сургалтын үйл ажиллагааг үе шаттай нээх, Сүхбаатар-Бичигт, Ховд-Булган боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн гаргах бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ.  Улмаар сургалтын төвүүдийг нээх асуудлыг энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болов.

 

Коронавируст “баяртай” гэж хэлэх цаг ойрхон

  • ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллээр яамны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл Сингапурын эрдэмтэд COVID-19 халдвар хэзээ дуусахыг тооцоолсон судалгаа хийсэн талаар мэдээллээ. Тус улсын эрдэмтэд математикийн аргачлалаар дэлхийн 131 улсад COVID-19 халдвар хэзээ дуусах талаар судалгаа хийжээ. Үүнд;
    • ОХУ-д 20-нд
    • ХБНГУ-д 01-нд
    • Францад 08-нд
    • Их Британид 14-нд
    • АНУ-д24-нд дуусч эцэст нь дэлхий нийт энэ оныарваннэгдүгээр сарын 27-н гэхэд COVID-19 халдварт “Баяртай” гэж хэлнэ хэмээн мэдэгджээ.

 

Энэ талаарх зарим албаны хүний мэдэгдэл!

Шадар сайд Ө.Энхтүвшин "Гадаадаас ирэх хүмүүсийн тоо байнга нэмэгдэж байна. 9890 хүн одоо эх орондоо ирэх хүсэлтэй байгаа. Бид иргэдээ байнга татаж авч ирж байна. Онгоцоор, бусад хэлбэрээр ч ирж байгаа. Дэлхий дахинд нийтдээ 190 мянган монгол иргэн байгаа. Бид эмчилгээнд орсон, жирэмсэн, өндөр настай хүмүүсээ эхний ээлжинд татаж авах журам гаргасан. Энэ шалгуураа л бид баримтална. Солонгосоос ирэх хүмүүсийн тоо байнга нэмэгдэж байгаа. Бид татаж авчирч байна. Цаашид ч авна.  Гэхдээ суулт хийлээ гээд нэмэргүй. Суулт хийлээ гээд онгоцны тоо, нисэх бүрэлдэхүүн, тусгаарлах байрны тоо нэмэгдэхгүй шүү дээ. Тиймээс ЭСЯ-ны ажилтнуудыг шахаж, гадна нь суулт зарлах нь нэмэргүй. Энэтхэг рүү шууд нислэг хийх боломжгүй байна. Байдал хүнд байгааг бүгд мэдэж байгаа. Тэднийг Европоор дамжуулан авах л боломж бий. Байнга нислэг хийдэг улсуудаараа дамжуулж л иргэдээ татна.” гэв.

 


 

Дахиад нэг чухал шийдвэр

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажил эхэлж байгаа. Үүнтэй холбогдуулан 2020 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн тойргийн Баруун түрүү чиглэлийн зорчих хэсгийн эгнээг тус авто замыг улсын ашиглалтад оруулах хүртэлх хугацаанд хааж засварын ажлыг хийж гүйцэтгэхээр шийдвэрлэжээ. Иймд авто замын ажил хийгдэх явцад нийтийн тээврээр зорчигч иргэд 2020 оны дөрөв дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн өгөгдсөн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөхийг анхаарууллаа.


 

Прага хотын дарга цагдаа яагаад хамгаалах болсныг мэдэхгүй байна гэжээ

Чехийн нийслэл Прага хотын дарга Зденек Гржиб өөрийг нь цагдаагийн хамгаалалтад авсан тухай Даваа гарагт мэдээлжээ. Тэр Прага хотын төвд байдаг Зөвлөлтийн маршал Иван Коневын хөшөөг буулгах шийдвэр гаргасныхаа дараа ОХУ-ын зүгээс шүүмжлүүлэх болсон юм. Конев нь ОХУ-д дэлхийн хоёрдугаар дайны баатар гэж өргөмжлөгддөг бол Чехэд Зөвлөлтийн үеийн дарлалын бэлгэдэл болдог ажээ.“Чехийн цагдаа зүгээр л намайг хамгаалалтад авч байгаагаа мэдэгдсэн. Шалтгааныг нь би мэдэхгүй байна” гэж Гржиб хэвлэлд ярьсан юм.

 


 

  • "The Hunger Games" франчайзын киног нь үзэж номыг нь унших дуртай залууст нэгэн таатай мэдээг дуулгахад бэлэн болоод байна. Шилдэг YA /Young Adult/ буюу залуу үеийнхний дунд хамгийн эрэлттэй номын тоонд зүй ёсоор багтах "The Hunger Games"-ийн цоо шинэ номыг уншаад суух үеэ тэсэн ядан хүлээж буй над шиг олон залуус байгаа байх. Нийт гурванхэсгээс бүрдэх "The Hunger Games" франчайзын үргэлжлэл "The Ballad of Songbirds and Snakes" хэмээх ном дараа сарын 19-нд нээлтээ хийхээр болсон билээ. Сар хүрэхгүй хугацаанд нээлтээ хийх гэж буй "The Ballad of Songbirds and Snakes" нэр номонд уг франчайзын prequel буюу эх зохиолоос 64 жилийн өмнөх үйл явдлыг өгүүлэх юм.

 

 

 

Таны Сонорт 


Нам, эвсэл болон бие даагчид сонгуульд 470 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ.

 

Өдрийн тойм Статистик 


Манай дэлхийн дагуул сар бол үнэхээр хуурай орчин юм. Хамгийн хуурай говийн цөлөөс даруй арав дахин илүү хуурай байдаг гэнэ.

 

Өдрийн тойм Сошиал    


 

 

 

 

 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр