Бид тоймлоё, Та унш

2018.10.30 Мягмар                                               8°C   2,564.15  Өвчин ирнэ

Чухлыг тоймлоё


УИХ-г сайн дураараа тар гэв

Хэн?

Ерөнхийлөгч. Шалгуургүйгээр ЖДҮ-н зээл авсан гишүүд, хэт үрэлгэн 2019 оны төсөв, огт биелээгүй МАН-ын мөрийн хөтөлбөр зэргээс үүдэн УИХ-г тараах санал гаргалаа.

Зээлийн тухайд:

Одоогоор 6 гишүүн, тэдний гэр бүлийн хүмүүсээс гадна улсын ерөнхий аудитор, БХБЯ-ны дэд сайд нар зээл авсан нь ил болоод байна. Гэсэн ч Ерөнхийлөгч 50 орчим гишүүн уг зээлийг авсан гэлээ.

Төсвийн тухайд:

Ерөнхийлөгч ирэх оны төсвийг 15% хэмнэх санал гаргасан ч эсрэгээрээ 404 барилга нэмж, 1 гишүүний мөнгийг ₮3 тэрбумаар нэмэх санал гаргасан гэлээ.

МАН юу гэв?

Зээлтэй холбоотой асуудлыг шалгаж байна. Сарын дараа шалгалтын дүнг нэгтгэж хууль зөрчсөн хүмүүст хариуцлага тооцно гэлээ. Гэвч тогоон дотроо хариуцлага тооцохоос өмнө Ерөнхийлөгч “хамтлагаараа” огцор гэв.


Хүчирхийллийг хүчгүйдүүлье

Сүүлийн 1 жилд 15 мянган гэр бүл салах өргөдөл гаргасны 12 мянга нь гэр бүлээс гадуурх харилцаанаас үүджээ. Энэ нь харилцаанд сэв суулгахаас гадна, гэр бүлийн хүчирхийллийн шалтгаан болдог гэнэ. Харин гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн 86% нуудаг бол 14% нь хэн нэгэнд хэлдэг байна. Тиймээс хүчирхийллийг арилгах үүднээс МЭХ-оос Хүчирхийллийг хүчгүйдүүлье хөдөлгөөнийг эхлүүллээ.


11/1-с мөрдөгдөх шинэ дүрмийг танилцуулна

Тээврийн цагдаагийн албаны байранд 10/31-нд Нээлттэй хаалганы өдөр болно. Энэ өдөр жолооны эрх сэргээх шалгалт, гээгдүүлсэн, хүчинтэй хугацаа дууссан үнэмлэхийн материал хүлээн авах, түр үнэмлэх гаргах, лавлагаа олгох, техникийн үзлэг зэргийг хийнэ.


Индонезийн онгоц далайд осолдлоо

Жакарта хотоос Пангкал Пинанг арлыг зорьж явсан Лион Эйр компаний 189 хүнтэй онгоц агаарт гараад 13 минутын дараа далайд осолджээ. Тэдний дунд Индонезийн Сангийн яамны 20 хүн байсан гэнэ. Одоогоор 250 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг эрлийн ажиллагааг явуулж байгаа ч амьд хүний сураг гараагүй байна. Лион Эйр нь хямд тийз санал болгодгоороо алдартай.


Еврейчүүдийн сүмд халдлага гарчээ

Америкийн Еврейчүүдийн сүмд халдлага гарч 54-97 насны 11 хүн амиа алджээ. Мөн 6 хүн шархадсаны 4 нь цагдаа байсан гэнэ. Сэжигтэн 1 винтов, 3 гар буутай байсан бөгөөд өөрөө шархдаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэрээр Еврейчүүд болон тэдэнд элэгтэй байдаг Трампыг эсэргүүцдэг бөгөөд бүх насаараа хоригдох ял авч магадгүй юм.

Таны сонорт


Лхагва гарагаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр