Нийслэлийн сонгуулийн хорооноос 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгийн талаар урьдчилсан мэдээллийг өглөө.

Энэ удаагийн ИТХ-ын мандатын тоо буюу суудлын тооны хувьд аймаг, нийслэлийн хэмжээнд 816, сум, дүүргийн ИТХ-ын мандатын тоо 7 мянга 353 байна. Улсын хэмжээнд 8169 суудлын төлөө 17 мянга 161 хүн өрсөлдсөн юм.  Сонгуульд ирцийн босго байхгүй бөгөөд санал өгсөн сонгогчдын олонхийн саналыг авсан нэр дэвшигч ялалт байгуулж байгаа юм.

Нийслэлийн 9 дүүргийн 291 мандатын МАН 21, АН 75, ХҮН 10, МАХН 1, МНН 1, бие даагч хоёр хүн сонгогджээ.  8 дүүрэгт МАН ялалт байгуулсан бол АН  Сүхбаатар дүүрэгт ялсан байна.

Тодруулбал:

Багахангай дүүрэг- Мандатын тоо 17 /МАН 17/

Багануур  дүүрэг-  Мандатын тоо 17 /МАН 16, АН 1/

Баянгол дүүрэг -Мандатын тоо 41  /МАН 20, АН 18, ХҮН 2, МАХН 1/

Баянзүрх дүүрэг -Мандатын тоо 43  /МАН 23, АН 18, ХҮН 2/

Налайх дүүрэг -Мандатын тоо 25 /МАН 20, АН 4, нэг мандат дээр нэр дэвшигчийн саналын тоо тэнцсэн/

Сонгинохайрхан дүүрэг- Мандатын тоо 43 /МАН 42, АН 1/

Сүхбаатар дүүрэг -Мандатын тоо 35 /МАН 7, АН 26, Бие даагч 2/

Хан-Уул дүүрэг -Мандатын тоо  35 /МАН 26, АН 4, ХҮН 4, МНН 1/

Чингэлтэй дүүрэг- Мандатын тоо 35 /МАН 30,  АН 3, ХҮН 2/  байна.

Эх сурвалж: udriintoim.mn