Техас мужид амьдардаг 106 настай Жон Хендерсон, 105 настай Шарлотт нар гэрлээд 80 жил болж байгаа юм. Тэд одоо Тэхас мужийн Аустин хотод амьдардаг ба хосууд 1934 онд Техасын их сургуульд танилцсан байна. 

Шарлотт багшийн сургуульд сурч байсан ба Жон хөл бөмбөгийн хамгаалагчаар тоглодог байв. Тэр үед хосууд шууд гэрлэлтээ батлуулдаг байсан ч Шарлотт шийдвэрээ гаргах гэж таван жил болсон байна. Учир нь, тухайн үед Америкт эдийн засгийн хямрал болж байсан ба Шарлотт мөнгөнд их санаа зовдог байсан гэнэ. 

Ийнхүү тэд 1939.12.25-нд гэрлэлтээ батлуулан Сан Антониогийн долоон долларын үнэтэй нэгэн зочид буудалд бал сараа өнгөрүүлжээ.  

Image result for john and charlotte henderson

Шарлотт үргэлжлүүлэн багшилсан бол Жон газрын тосны компанид ажиллаж эхэлсэн байна. Тэд 1972 онд тэтгэвэртээ гарч түүнээс хойш дэлхий даяар аялж эхлэв. Одоо хосууд хоёул эрүүл энх байгаа ба Жон өдөр бүр хөнгөн дасгал хийдэг байна.

Тэдний хайрын нууцыг асуухад, “Тайван, хүлээцтэй байх хэрэгтэй. Мэдээж таарч тохирохгүй байх үе гарна. Тэр үедээ унтахаасаа өмнө нүүр тулаад ганц сайн ярилц” гэжээ. 

Эх сурвалж: Washington Post