Цэвэр агаартай-Авто машингүй өдрийг энэ сарын 15-нд зохион байгуулахтай холбоотойгоор ажлын хэсгийн хурал боллоо. Тус арга хэмжээг Цэвэр агаартай хот, Авто машингүй өдөр, Их цэвэрлэгээний 90 минут гэсэн гурван ажлын хүрээнд зохион байгуулах юм.

Энэ өдөр автомашины хэрэглээг багасгах, өөр төрлийн зорчих хэрэгслийг сонгож, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг уриална. Мөн орон байраа дулаалах, эрчим хүч хэмнэх зөв дадал, сайжруулсан хатуу түлшний талаар иргэдэд сурталчлан таниулах юм. 

Сүүлийн жилүүдэд хөдөлгөөнд оролцох автомашины тоо нэмэгдсээр байгаа ба агаарын бохирдлын 20 гаруй хувийг автомашинаас ялгарах утаа эзэлж байна. Гэвч Улаанбаатарт 530 гаруй мянган машин бүртгэлтэй байгаагаас 420 мянга орчим нь байнгын хөдөлгөөнд оролцож байгаа ба жилд 50-60 мянган автомашин нэмэгдэж байгаа юм.