Дуучин Б.Амархүү энэ сарын 19-20-нд шилжих шөнө дуучин хар тамхи хэрэглэж байгаад баривчлагджээ. Улмаар түүний гэрт нэгжлэг хийж, ШШГЕГ-ын харьяа, цагдан хорих 461-р ангид хорьсон байна. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад хэрэг шалгагдаж байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй гэлээ. 

Олны танил эрхмүүд хар тамхины хэрэгт орооцолдсон асуудал нэг биш удаа гарч байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн онд Ice Top хамтлагийн дуучин С.Чулуунбаяр, дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа нар хар тамхи тээвэрлэсэн хэргээр баривчлагджээ. 

Мөн хууль хяналтын байгууллагын ажилтнууд ч хар тамхины хэрэгт холбогдсон ба Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нар хар тамхины хэрэгт удаа дараа холбогдсон байна.