Аав нар хүүхдээ харахаар цалинтай чөлөө авах нь хосуудын зургаан жилийн дотор салах магадлалыг 25 хувиар бууруулдаг гэдгийг Америкийн эрдэмтэд тогтоожээ. 

Ингэхдээ аав нар долоо хүртэлх хоногийн чөлөө авбал салалтын эрсдлийг 29 хувь, 14 хүртэлх хоногийн чөлөө авбал салалтын эрсдлийг 25 хувь, багасгадаг байна.  

Аав нар чөлөө авснаар гэр бүлтэйгээ өнгөрөөх цаг нь нэмэгдэж хэдий ч хэт удаан гэртээ суух нь сөрөг нөлөөтэй гэнэ. 

Судалгаанд 2001 онд Америкт төрсөн 14 мянган нярайн 6000 эцэг эх оролцжээ. 

Америкт аав нар хүүхдээ төрж байх үед дэргэд нь байх ёстой гэж үздэг ба төрсний дараа цөөн хоногийн чөлөө авдаг байна. Учир нь удаан амрах нь ажлын карьерт нь сөргөөр нөлөөлнө гэж үздэг аж. 

Эх сурвалж: Science blog