Аав нар жирэмсний үед стресстэх нь хүүхэд хорон санаатай, омголон, ууртай төрөхөд нөлөөлдөг болохыг Кембриджийн их сургуулийн эрдэмтэд тогтоожээ.  

Судалгаанд анхны хүүхдээ хүлээж байгаа 438 эцэг эх оролцсон ба хүүхэд төрсний дараах 4, 14, 24 саруудад эцэг эхийн харилцаа, хүүхдийн зан чанарыг шинжилсэн байна. 

Ингэхэд гэдсэнд байхад нь эцэг эхийн харилцаа тааруу байсан хоёр настай хүүхдүүд санаа зовох, гуниглах, амархан айх зэрэг сэтгэл хөдлөлийн өөрчлөлтөд автах нь түгээмэл байжээ. 

Учир нь аав нарын гунигтай, айдастай байдал саваар дамжин хүүхдэд нөлөөлдөг байна. 

Энэ нь хүүхдийн зан араншингийн төлөвшилд аавын нөлөөг харуулсан анхны судалгаа юм. 

Эх сурвалж: Telegraph