Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд зорчиж явсан ачааны вагоны долоон чиргүүл замаас гарч осолдлоо. Осол 08:30 цагийн үед Багахангай өртөөг өнгөрөөд Мааньт"өртөө орчимд болсон байна. Ослын улмаас хүн бэртээгүй ба галт тэрэгний хөдөлгөөн саатаагүй хэвийн үргэлжилж байгаа гэж УБТЗ-аас мэдээллээ.

УБТЗ-ын сэргээн босгох ангийнхан 15:00 цагийн байдлаар дөрвөн чиргүүлийг зам дээр гаргасан бөгөөд үлдсэн гурван чиргүүлийг босгох ажил хийгдэж байна.

Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ба ЗТХЯ, ТЕГ, ЦЕГ, УБТЗ-ын тээврийн хянлтын алба, тээврийн прокурор зэрэг байгууллагын алба хаагчид ажиллаж байгаа юм. 

Сануулбал, өнгөрсөн оны наймдугаар сард Дорноговь аймгийн Айраг өртөөний 300 метр орчим газар үерт автсны улмаас төмөр замын суурь бүтэц эвдэрч, 328 зорчигч бүхий суудлын галт тэрэг осолдсон юм. Ослын улмаас 88 хүн бэртэж, хоёр иргэн хүнд гэмтэл авсан байдаг.