Дуучин Адель реппер Дрэйкийн төрсөн өдрийн үдэшлэгт ирэхдээ турсан байсан нь олныг гайхшруулсан юм. Тэрээр есөн кг турахын тулд хэд хэдэн арга ашигласан байна. 

Дасгал

Адель энэ оны эхээр иогтой төстэй биеийн хүчний дасгал хийж байсан юм. Эх сурвалжийн мэдээслнээр тэрээр дасгалдаа дуртай байгаа ба тодорхой хэмжээний жин хассан гэжээ. Мөн тэрээр хувийн дасгалжуулагч хөлслөн долоо хоногт гурван удаа 60 минутын эрчимтэй дасгал хийж байгаа гэсэн юм. 

Цайгаа хассан

Тэрээр өдөрт хоёр ёотонтой 10 аяга цай уудаг байсан юм. Гэхдээ тэрээр уг муу зуршлаа орхисон гэж мэдэгдэж байжээ.

Хүндийг өргөлт

Адель фитнесст явах дургүй ч хүндийг өргөлтийг сонирхдог гэж байсан юм. Тэрээр энэ талаар хэлэхдээ “Нүүр маань хурдан улаадаг учир хүндийг өргөж байхдаа анхаарлаа төвлөрүүлдэг. Хэрэв би аялан тоглолтоор яваагүй бол зааланд хүндийг өргөлтөөр хичээллэж байгаа” гэжээ.

Сиртиуны дэглэм

Тэрээр хүнсний ногоо, жимсэнд суурилсан Сиртиуны дэглэмд дуртай гэж мэдэгдэж байсан. Уг дэглэм нь Сиртиуны төрлийн уурагт тулгуурласан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж бодисын солилцоог дэмжин, булчинг томруулж, өөх тосыг шатаадаг байна. Үүнд, алим, цитрусын жимс, яншуй, нэрс, улаан дарс, хар шоколад зэрэг багтдаг юм. 

Эх сурвалж: Body and soul, Heart