Германы Нацист намын дарга асан Адолф Гитлерийн төрсөн байшинг цагдаагийн газар болгох гэнэ. Австрийн Браунау ам Инн тосгон дахь 17-р зууны үеийн уг байшинд Гитлер хэдэн долоо хоногийг өнгөрөөсөн юм. 

Уг байшинд нэгэн үе хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр өнжүүлэх ажиллаж байсан ч байшингийн эзэн тэргэнцэртэй иргэдэд тохиромжтой болгож засварлахаас татгалзан үйл ажиллагааг нь зогсоожээ. Австрийн засгийн газар ч байшинг худалдаж авах, засварлах санал тавьж байсан ч байшингийн эзэн удаа дараа татгалзсан байна. 

Гэвч Засгийн газар 2016 онд уг байшинг 810 мянган еврогоор албадан авчээ. Иргэдийн зарим нь барилгыг нураахыг шаардаж байсан бол бусад нь сайн үйлсийн үйл ажиллагаанд ашиглахад тохиромжтой гэсэн юм. 

Гитлер 1889 оны дөрөвдүгээр сарын 20-нд Браунау ам Инн тосгонд төрсөн ба түүний гэр бүл хэдэн долоо хоногийн дараа байшингаасаа нүүжээ. Улмаар Гитлерийн гурван настай байхад өөр тосгон руу явсан ба хожим Гитлер 1938 онд Австрийг эзэлснийхээ дараа тосгондоо ирж байсан юм. 

Эх сурвалж: BBC, The guardian