Идэр ес эхлээгүй ч Улаанбаатарын утаа 500 метр доторх газар харагдахгүй болтлоо өтгөрч, онц байдал зарлахад хүрээд байгаа юм. Энэ үед иргэд дор бүрнээ л хэрхэн хувь нэмэр оруулах ёстой талаараа сошиалд хэлэлцэж, гашуун утааг шингэлэхийн хүслэн болж байна.

Тэгвэл агаарын бохирдлыг бууруулахад иргэд ямар хувь нэмэр оруулж болох талаарх мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хүргэе.

Хамгийн чухал нь нүүрсний хэрэглээгээ багасгаж, сайжруулсан түлш, цахилгаанаар халаалтаа шийдвэрлэх нь зүйтэй гэнэ.

Учир нь ердийн зууханд Багануурын нүүрс түлэхэд 293 мкг тоосонцор ялгаруулдаг бөгөөд PM2.5 нарийн ширхэгт тоосонцрын олон улсад зөвшөөрөгдөх хэмжээ хоногт 50 мкг байгаа юм. Уг тоосонцор хоногт 250 мкг-с дээш байвал хүний биед маш их хортой гэж үздэг байна.

Мөн хашаандаа мод тарьж, гэрийнхээ дулаан алдалтыг багасгаж, шатахуун бага зарцуулдаг цахилгаан хөдөлгүүртэй машин хэрэглэх нь зөв юм. Ялангуяа гэр хороололд амьдарч буй өрхийн дийлэнх нь дээврээсээ 20 хувь, цонхоороо 40 хувь, ханаараа 25, шалнаасаа 15 хувийн дулаанаа алддаг гэнэ.

Энэ мэтээр иргэд багахан хичээл зүтгэл гаргах нь агаарын бохирдлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдгийг албаныхны зөвлөж байна.