Машинаас үүссэн агаарын бохирдол үсний уутыг тогтоодог толгойн арьсыг гэмтээдэг гэдгийг Өмнөд Солонгосын эрдэмтэд тогтоожээ. Судлаачид хүний арьсны эсийг агаарын бохирдлын PM тоосонцор болон дизель түлшинд хийгээд 24 цагийн дараа шалгахад үс ургахад нөлөөлдөг гол уургийн хэмжээ буурсан байжээ. 

Энэ нь агаарын бохирдлын арьс, үсэнд үзүүлэх нөлөөг судалсан анхны судалгаа юм. Өмнө нь PM тоосонцор уушгиар дамжин цусны эргэлтэд орж хорт хавдар, зүрх судас, уушгины өвчин үүсгэдэг гэдгийг судалгаагаар нотолж байжээ. 

Хятадын эрдэмтдийн сүүлд хийсэн судалгаагаар 20-иод насны эрчүүд агаарын бохирдлоос болж өмнөх үеийн хүмүүсээс илүү хурдан халзан болно гэдгийг тогтоосон юм. Үс халцрахад нас болон генийн онцлог хамгийн ихээр нөлөөлдөг байна. 

PM тооцсонцор нь шатахуун, хатуу түлш шатаах, цемент, керамик, тоосго зэрэг материал үйлдвэрлэх болон барилга, уурхайн үйл ажиллагаанаас үүдэн бий болдог юм. 

Иймээс эрдэмтэд гадаа дасгал хийхдээ агаарын бохирдол багатай газрыг сонгох, замын түгжрэл ихтэй газар удаан зогсохгүй байх зэргээр PM тооцсонцроос сэргийлэхийг зөвлөж байна. 

Эх сурвалж: Independent, Telegraph