Бид тоймлоё, Та унш

2020.01.22 Лхагва                                      Image result for sun snowing icon -13°C 2,747.94 Хэрүүл тэмцэл ирнэ

Чухлыг тоймлоё 


2022 онд нийтийн тээвэр олон сонголттой болно 

Францын ЗГ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих агаарын дүүжин тээвэр, соронзон галт тэрэг, цахилгаан трамвайг албан ёсоор танилцууллаа. Мөн жил бүр 600 автобус нэмснээр 2025 он гэхэд нийтийн тээврийн салбарыг бүрэн шинэчлэх гэнэ. 

Агаараар зорчих Cable car 

Уг төслийг 4 сараас хэрэгжүүлэх ба Баянхошуунаас 3, 4-р хороолол хүрэх дүүжин тээвэр -50, +50 градуст асуудалгүй ажиллах юм. Мөн 157 кабинаар цагт 3000 хүнийг тээвэрлэх бөгөөд үнийн хувьд нийтийн тээвэрт мөрдөгдөж буй тарифтай ойролцоо байна. 

Цахилгаан трамвай, хүүхдийн такси

Цахилгаан трамвай нь 4 чиглэлд явах ба нийт 110 км замыг хамарсан 35 буудалтай байна. Трамвайг нэвтрүүлснээр түгжрэл 68%-р буурч, өдөрт 210 мянган зорчигч тээвэрлэх юм. Үүнээс гадна сурагчдын автобусыг 200-аар нэмж, хүүхэд хүргэлтийн таксиг нэвтрүүлнэ. Одоогоор 30 чиглэлд 40 автобус, 5000 сурагчид үйлчилж байна. 


Биеийн дулааныг ашигладаг байшин 

Германы пассив орон сууцны стандартыг Монголд нэвтрүүлэхээр боллоо. Пассив орон сууцны халаалт нь нарнаас гадна байшинд хэрэглэгдэж буй цахилгаан хэрэгсэл болон хүний биеийн дулааныг ашигладаг байна. Уг стандартыг Оросод нэвтрүүлснээр 1 кв.м талбайд жилд 800 квт цахилгаан зарцуулж байгаа нь уламжлалт технологиос 53 дахин бага юм.


Газар хөдлөлт ихсэж байна 

Өнгөрсөн онд улсын хэмжээнд 45757 удаа, УБ орчимд 1010 газар хөдлөлт болжээ. Үүний 66 нь 3.5-с дээш хүчтэй ба Эмээлт, Хустай, Авдар, Шархай, Гүнжийн хагарлын дагуу идэвхжилттэй байна. Сүүлийн жилүүдэд газар хөдлөлт ихсэж байгаа бөгөөд 2005 оноос хойш 10 дахин нэмэгджээ. 


Хятадын халдвар хүнээс хүнд дамждаг

Ухань хотод дэгдсэн нууцлаг вирусээр эмнэлгийн ажилтнууд өвчилснөөр хүнээс хүнд халдварладаг болохыг тогтоолоо. Өчигдрийн байдлаар тус халдвараар 4 хүн нас барж, 200 гаруй хүн өвчлөөд байна. Уг халдвартай холбоотойгоор ОУ-ын эрүүл мэндийн онц байдал зарлах эсэхийг ДЭМБ өнөөдөр шийдвэрлэнэ. Халдвар Тайланд, Япон, Солонгост тархсан тул халдвар гарсан улсад зорчихгүй байхыг зөвлөж байна.


Интерполын ерөнхийлөгч асанд 13 жилийн ял оноолоо

Мэн Хонгвэйд 2005-2017 онд $2.1 саяын авлига авсан хэргээр шүүхээс 13 жил 6 сарын хорих ял, $290 мянгын торгууль ногдууллаа. Тэрээр 2018/9 сард Хятадад баривчлагдсан ба эхнэр хүүхэд нь уг хэргийг улс төрийн сэдэлтэй гэж үзэн Францаас улс төрийн орогнол авсан байна.

Таны сонорт


Гоожуурын ус давсагны хорт хавдар үүсгэдэг.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр