Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Орост хийж буй айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Тодруулбал, 

  • Цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр,
  • Засгийн газар болон Оросын Газпром нийтийн хувьцаат нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
  • Засгийн газар болон Оросын НК Роснефть нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
  • Гадаад харилцааны яам хоорондын 2020-2022 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө,
  • Монголын иргэдийг төмөр замын мэргэжлээр суралцуулах тухай Зам, тээврийн хөгжлийн яам, Оросын тээврийн яам хоорондын хэлэлцээр,
  • Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт хамтран ажиллах тухай яам хоорондын санамж бичиг,
  • Хууль зүй, дотоод хэргийн яам болон Оросын Хууль зүйн яам хооронд 2020-2021 онд хамтран ажиллах хөтөлбөр,
  • Хамтран ажиллах тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Оросын Аж үйлдвэр, худалдааны яам хоорондын санамж бичиг, 
  • Геологи, геофизикийн болон инженер-геологийн судалгааны салбарт хамтран ажиллах тухай Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ болон Оросын Зарубежгеология ХН хоорондын гэрээ,
  • Зүүнбаян-Тавантолгойн төмөр замын шугам барих ажил гүйцэтгэх тухай гэрээг хэрэгжүүлэхэд техникийн зөвлөгөөний үйлчилгээ үзүүлэх тухай Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг, ЖД Интэрнешнл хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэг хоорондын гэрээ,
  • Эрдэнэс Монгол ХХК ба Оросын УЗТМ-Картэкс ХХК УК-ийн Стратегийн түншлэлийн тухай санамж бичиг,
  • Арьс ширний бэлтгэн нийлүүлэлт, худалдааны чиглэлээр хамтран ажиллах тухай Хөдөө аж ахуйн бирж төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болон Русская кожа хувьцаат нийгэмлэг хоорондын санамж бичиг,
  • Хамтын ажиллагааг хэрэгжүүлэх тухай Худалдаа, хөгжлийн банк ба Оросын экспортын төв хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
  • Очир Гэгээн Сүндэр ХХК болон Алс Дорнод, Арктикийн хөгжлийн сан ХН хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна.