Айлын ганц хүүхэд таргалалттай болох магадлал бусад хүүхдээс их байдгийг Америкийн эрдэмтэд тогтоожээ. Мөн ганц хүүхэдтэй ээж нар илүүдэл жинтэй байх магадлал өндөр гэнэ. Учир нь ганц хүүхэдтэй айл эрүүл бус хоол хүнс хэрэглэж, сахар ихтэй зүйл ууж, ихэнхдээ зурагтныхаа өмнө хооллодог байна.

Харин сургууль, цэцэрлэгт хүүхдийн таргалалтад нөлөөлөхүйц буруу хооллолтын хэв маяг ажиглагдаагүй юм.

Айлын ганц хүүхдүүд зөрүүд, хувиа хичээсэн, барьцамтгай, эрх байдаг ба ихэнх нь том болоод бодолд автсан, сэтгэлээр унасан хүмүүс болдог гэж үздэг байжээ. Гэвч 1984 оны судалгаанаар айлын ганц хүүхдүүд илүү өндөр мэдлэг, боловсролтой болдог ба сэтгэцийн өвчлөлд өртөх нь бага байдаг аж.

Эх сурвалж: CNN, Newshub