Дундговь аймгийн Сайнцагаан сумын Айраг багийн наймдугаар гудамжинд иргэн Э-ийн хашаанд сум байна гэх дуудлага өчигдрийн 17:49 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой, цэрэг, тагнуул, Зэвсэгт хүчний 10 алба хаагч очиж  танкны их бууны 125 мм-ийн нэг ширхэг сумыг сумын төвөөс урд зүгт таван км-т устган булжээ.  

Дайны үеийн галт зэвсэг олдох явдал нэлээдгүй байдаг ба хамгийн сүүлд буюу өнгөрсөн гуравдугаар сард Ховд аймгийн Булган сумын иргэн С-ийн хаваржаанаас 1930 аад оны үеийн РГД-5 загварын гар гранат олдсон юм.