Засгийн газрын хуралдаанаар Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь аймгийн баяр наадмыг долдугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Харин Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Увс, Ховд, Хэнтийн аймгийн баяр наадам долдугаар сарын 10, 11-нд болно.

Засгийн газрын тогтоолоор хурдан морины бүсийн уралдааны энэ оны хуваарийг баталсан юм. Тодруулбал, төвийн бүсийн зуны уралдааныг Говьсүмбэр аймагт, Хангайн бүсийн уралдааныг Хөвсгөл аймагт, баруун бүсийн уралдааныг Баян-Өлгий аймагт, Зүүн бүсийн уралдааныг Дорнод аймагт, Говийн бүсийн уралдааныг Өмнөговь аймагт зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Үүнтэй холбогдуулан аймгийн баяр наадмаа бүсийн зуны уралдаантай хамтатгах саналыг Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод аймгийн удирдлагаас тавьсан байна.   

Баяр наадмын хуваарь:

  • Сэлэнгэ аймгийн баяр наадам долдугаар сарын 4, 5-нд,
  • Өмнөговь аймгийнх долдугаар сарын 6, 7-нд,
  • Дундговь, Өвөрхангай аймгийнх долдугаар сарын 8, 9-нд,
  • Төв аймгийнх долдугаар сарын 8-10
  • Баянхонгор, Сүхбаатар, Хөвсгөл долдугаар сарын 9-10