Бид тоймлоё, Та унш

2019.07.31 Лхагва                                                  24°C  2,665.04  Сүлд тэнэж одно

Чухлыг тоймлоё 


Авлигачдад оноосон ялыг ОУ-ын байгууллага хүртэл шүүмжлэв

ОУ-ын байгууллага манай улсын авлигын орчинд хийсэн судалгаагаа танилцуулах үеэр авлигачдад хэтэрхий хөнгөн ял оноож байгааг шүүмжиллээ. Мөн улс төрийн намууд авлигад хамгийн их автсан байгааг тогтоосон байна. 

Баримт: 

₮1 тэрбумын хахууль авсан МХЕГ-ын ажилтнуудад хорих ял оноох нь байтугай заримынх нь хэргийг хэрэгсэхгүй болгосон байгаа юм. Харин оймсондоо $ нуусан даргын төрд ажиллах эрхийг 5 жил хасаж, ₮40 саяар торгожээ. Үүнийг эсэргүүцсэн иргэд сошиалд “Иргэдийг шантаачилж хахууль авсан дарга нарыг хорих ялаар шийтгээгүй ШҮҮХ өөрөө авлигад идэгдсэн гэдгээ харууллаа” гэж байна. 

Авлигачдын хөрөнгийг хураах нь зүйтэй!

Хээл хахууль авсан дарга нарын хэргийг шүүх шийдвэрлэхдээ авлигад авсан хөрөнгийг нь л хурааж, торгох ялаар шийтгэж байгаа нь авлигын гэмт хэрэг “цэцэглэх” үндэс болж байгаа гэнэ. Иймд авлигын хэрэгт холбогдсон этгээдийн өөрийн хөрөнгийг хураахыг зөвлөжээ.


Төрийн албанд дадлага хийх оюутныг бүртгэж байна

Шинэ төгссөн болон их, дээд сургуульд суралцаж буй төрийн албанд дадлага хийх хүсэлтэй оюутан, залууст зориулсан Туршлага 1 сар аяныг эхлүүллээ. Ингэснээр НЗДТГ-т бичиг баримттайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлсэн залуус 8/31 хүртэл төрийн байгууллагад дадлага хийх юм. Дадлагажигч тухайн ажлын байрны шаардлагыг бүрэн хангаж байвал үргэлжлүүлэн ажиллах боломжтой байна.


9/1-ний сургаар барааны үнэ өслөө 

Бичигдээгүй хуулийн дагуу хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор бүх төрлийн хувцасны үнэ 9.8%-р өслөө. Мөн махны үнэ 6 сараас буурдаг ч тодорхойгүй шалтгаанаар буурахгүй байсаар инфляцид үзүүлэх нөлөө нь 0.6%-р нэмэгдлээ. ҮСХ-ны мэдээлснээр үхрийн цул мах ₮14 мянга, хонины мах ₮10 мянга, адууны мах ₮9274 үнэтэй байна.


Америкийн банк хакердууллаа

Тус улсын Капитал-1 банк энэ оны эхээр Америк, Канадын 106 сая үйлчлүүлэгчийн мэдээллийг хакерт алджээ. Хэргийг 33 настай програмист эмэгтэй үйлдсэн ба банкны хамгаалалтын программ алдаатай байсныг ашиглан хакердсан байна. Улмаар үйлчлүүлэгчдийн хувийн мэдээллийг GitHub гэх сайтад байршуулжээ. Банк алдаатай системээ бүрэн засварласан байна. 


Хятадууд Хонг Конгийн жагсаалыг гэмт хэрэг гэв

Хятадын тал Хонг Конгийн жагсаалын талаар анх удаа мэдэгдэл хийж, тогтвортой байдлыг алдагдуулсан аймшигт гэмт хэрэг гэлээ. Мөн Хонг Конг нь Хятадын 1 хэсэг учир жагсаалыг хүлээн зөвшөөрөхгүй гэв. Хятад руу ялтан шилжүүлэх хуулийг эсэргүүцсэн Хонг Конг иргэдийн жагсаал 6 сард эхэлсэн ба өдгөө ЗГ-аа эсэргүүцэж байгаа юм. Хонг Конг нь 1997 он хүртэл Их Британий колони байсан бөгөөд Хятадын мэдэлд очсоноос хойш 1 улс, 2 систем засаглалаар хөгжиж байна.

Таны сонорт


Image result for computer icon Цэцэрлэгийн цахим бүртгэл 8/22-нд дуусна.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал  


 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр