Онгоц үйлдвэрлэгч Эйрбус компани өнгөрсөн сард Францын Тулуз-Бланьяк нисэх буудалд нисгэгчгүй онгоцыг туршжээ. 

Компаний мэдээлснээр автомат жолоодлогын систем суурилуулсан A350-1000 загварын онгоц хоёр нисгэгчийн хяналтан дор 4 цаг 30 минутын хугацаатай, найман удаагийн туршилтын нислэг үйлдсэн байна. Улмаар энэ сарын сүүлээр автомат жолоодлого болон газардалтын туршилт хийх юм. 

Бүрэн автомат онгоц үйлдвэрлэх санаа олон жилийн туршид яригдаж байгаа ба өнгөрсөн онд хийсэн судалгаагаар 22 мянган зорчигчдын 70 хувь нь автомат жолоодлоготой онгоцоор зорчиход бэлэн байгаа гэнэ. 

Сүүлийн үед Боинг 737 MAX-ын ослоос болж нисгэгчгүй онгоцны систем эргэлзээтэй байгаа ч автомат онгоц нь нисгэгчдэд стратегийн шийдвэр, менежментдээ анхаарах боломж олгодог байна. 

Эх сурвалж: CNN, Travel pulse